x

Вакцинжуулалтын түүх: Эхнээсээ өнөөдрийг хүртэл

Дэлхий нийтэд хамгийн том хүлээлтийг үүсгээд байсан COVID‑19 халдварын эсрэг жинхэнэ үйлчилгээтэй вакциныг ДЭМБ баталгаажуулаад буй.

Үүнтэй холбоотойгоор та бүхэндээ вакцинжуулалтын түүхийг танилцуулж байна.

Жич: Ер нь бол вакцин гэдэг нь францаар үхрийг хэлдэг ажээ.

XVI зууны дунд үе

Салхин цэцгийн вирус

Хятадын эртний шинжлэх ухааны ном сударт салхин цэгийн хөнгөн хэлбэрээр эрүүл хүмүүсийг өвчлүүлэн халдвараас урьдчилан сэргийлж байсан тухай бичлэг байдаг. Тэр практикийн эх сурвалжид эрүүл хүмүүс өвчтөний арьсны хэсгийг үнэрлэн халдвар авч байсан гэжээ. Ийм аргыг X–XI зуунуудад хэрэглэдэг байсан гэх мэдээлэл ч байдаг.

XVIII зууны эхэн

Леди Монтегю. Жонатан Ричардсоны зурсан зураг, 1725 оны орчим

Европ салхин цэцгийн хүнд өвчлөлтийг гаргахгүйн тулд өвчтөний цэвдрүүний шүүсийг арьсан дор хийж байсан дорнын практикийн мэдээлэл идэвхтэй таржээ. Грекийн эмч Эммануил Тимони ярихдаа, тийм аргыг Кавказ дахь Османы эзэнт улсад хэрэглэж байсан гэжээ. Константинопольд сууж байсан Английн элчингийн эхнэр леди Мэри Уортли Монтегю Британид эргэн ирсний дараа шинэ аргыг нэвтрүүлж эхэлжээ.

1796–1798

Эдвард Женнер хүүг тарьж байгаа нь. Эжен Эрнест Ильмаше. 1884 он

Эмч Эдвард Женнер салхин цэцгийн тарилгыг үхрийн салхин цэцгээр хийх аргын үр дүнг амьдралд үзүүлжээ. Тийм тарилгатай хүмүүс хөнгөнөөр өвчлөхийн зэрэгцээ халдвар хүнээс хүнд халддаггүй, жинхэнэ салхин цэцгийн эсрэг дархлааг үүсгэж байжээ. Энэ аргыг өмнө нь мэддэг байсан. Тухайлбал, 1774 онд фермер Бенжамин Жести үхрийн дэлэнгийн тууралтын шингэнээр эхнэр хүүхдээ өвчлүүлэн дахлаажуулсан байв. Гэхдээ Женнер л үхрийн салхин цэцгээр тарилга хийлгэх нь аюулгүй, ашигтай гэдгийг анхлан  нийтэд ойлгуулжээ.

1860-аад онууд

Луи Пастерын ажлын багаж хэрэгсэл ба торго нэхэгч эрвээхэйн хүр хорхойууд

Химийн эрдэмтэн Луи Пастер нянгийн онолыг үндэслэгч юм. Тэрээр торго нэхэгчийн хүр хорхойн халдварт өвчнийг судлаад хүн, малын халдварт өвчний шалтгаан нь микро организм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

1880-аад онууд

Галзуугийн вирусний хэсэг эсийн гадрага дээр

Шүлхий, галзуугийн эсрэг вакциндаа ашиглахын тулд Пастер өвчний өдөөгчийг сулруулах арга олсон байв.Тэрээр вакцинаа галзуу нохойд зуулгасан Йозеф Майстер гэсэн хөвгүүн дээр 1885 онд амжилттай туршжээ. Шинжлэх ухааны хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Пастер тарилгын станцуудыг зохион байгуулж эхэлжээ.

1890-ээд онууд

Микробиологичид Фридрих Лёффлер, Эмиль Ру нар сахуу өвчний дараа нянгаас гадна тэдний ялгаруулдаг токсин буюу хорт бодис аюултайг тогтоосны дараа эмч Эмиль Адольф фон Беринг халдвартай хүмүүсийн цуснаас ялгаруулсан хамгаалалтын уургаар хорт бодисний эсрэг ийлдэс бүтээсэн ба мөн тэр цагаар биохимич Пауль Эрлих төрлөх дархлаа буюу антитело (немец хэлээр antikörper) гэсэн нэр томъёогоор өвчин өдөөгчийн эсрэг үүсдэг хамгаалалтын уургийг нэрлэсэн байв.

1913

Эмиль фон Беринг (баруун талд нь) туслахынхаа хамт

Токсин ба токсины эсрэг хольцоос фон Беринг өөрийн судалгааг хөгжүүлсээр сахуугийн эсрэг вакциныг бүтээжээ.

1986

 

Вакцины хоёр дахь үеийг генийн инженерийн технологийг ашиглан бүтээжээ. Цэвэрлэгдэж, өөрчлөлтөд оруулсан вирусний уураг организмд дархлалыг өдөөн гаргаж өгөх ёстой байв. Тийм өөрчлөлт бүхий В гепатитын эсрэг вакциныг биохимичид чилийн Пабло Валенсуэла америкийн Уильям Раттер хоёр ерээд онуудад бүтээжээ.

1990-ээд онууд

Гурав дахь үеийн ДНК-вакциныг бүтээх боломжийн анхны туршилтууд хийгдэж эхэлжээ. Түүний зарчмаар бол мах бодьд хиймлээр бүтээсэн генийн зохиомжийг оруулан суулгаж өгөх ёстой. Тэр нь танил биш өвчний өдөөгчийн эсрэг хамгаалалтын синтезийн уургийг үүсгэн организмыг хамгаалах ёстой. Өнөөдөр ДНК-вакциныг хүний дархлалд ашиглаж эхлээгүй байгаа

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top