x

Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт PCR шинжилгээ авч байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн.

Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавирусийн илрүүлэг, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэж шинжилгээнд хамруулах юм. Зарим газруудад Нийслэлийн эрүүл мэндийн газрын тандалтын баг шинжилгээг  очиж авч байна. Энэхүү тандалт судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран, Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулж байгаа.

Өчигдрийн байдлаар 2100 орчим зах, худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль

  • 20-р сургууль

  • 43-р сургууль

  • 47-р цэцэрлэг;

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль

  • 48-р сургууль

  • 69-р сургууль

  • 133-р сургууль

  • 142-р сургууль;

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль

  • 12-р сургууль

  • 36-р сургууль

  • 62-р сургууль

  • 67-р сургууль

  • 83-р сургууль;

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль

  • 31-р сургууль

  • 58-р сургууль;

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • Буянт-Ухаа цогцолбор сургууль

  • 18-р сургууль

  • 34-р сургууль

  • 52-р сургууль;

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль

  • 50-р сургууль

  • 72-р сургууль;

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг

  • Нийгмийн эрүүл мэндийн төв;

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр;

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 17 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 27 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 34 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 43 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 51 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 1 цаг 21 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 1 цаг 56 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 0 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 16 цаг 14 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 17 цаг 31 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 4 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 18 цаг 10 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 20 цаг 20 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 20 цаг 26 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 20 цаг 30 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 20 цаг 34 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 20 цаг 39 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цаг 21 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 23 цаг 12 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 23 цаг 18 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top