x

Я.Содбаатар: Дэлхийд халдварын голомтыг бүрэн зогсоож, вирусгүй болсон улс алга

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хөл хориог таван хоногоор сунгахаар боллоо. Ингээд хатуу хөл хорио 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Шадар сайд Я.Содбаатар "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс зэрэглэл бууруулж худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргалаа. Дэлхий нийтийг сандаргаж байгаа энэ цар тахлын нөхцөл байдал УОК, ЗГ-ыг Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сунгахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Нөгөө талдаа биднийг эдийн засаг, иргэдийн амь амьжиргаа хатуу хөл хориог сунгахад хүндрэл дагуулж байна. Иймээс бид аль аль нөхцөл байдлыг үндэслэж, олон талаас судлаж шийдвэрийг гаргалаа. 

Бид иргэдээс санал авсан. 70 хувь нь сулруулах, 30 хувь хатуу хөл хориог үргэлжлүүлэх, эрдэмтдийн зөвлөл 14 хоног сунгах санал өгсөн. Энэ олон саналыг үнэлж, хэлэлцээд хатуу хөл хорио 2021 оны нэгдүгээр сарын 11-нийг сунгах шийдвэр гаргалаа. Үүнээс хойш зэрэглэлээ бууруулахаар тогтлоо. 

Гэхдээ энэ хугацаанд халдварын шинэ голомт дахин үүсэж, цар тахал улам дэлгэрэх нөхцөл үүсвэл илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орно. Ер нь хөл хорионы асуудал бидний санал санаачлага, тооцоо судалгаагаар явахгүй байна. Хөл хориог сулруулсны дараа голомт үүсэх, эрүүл мэндийн салбар хүнд байдалд орох нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. 

Бүх улс орон ковид-19-ийн тархалтыг хамгийн үр дүнтэй тогтоож, хязгаарлаж байгаа арга хэмжээ нь хатуу хөл хорионы зарчим. Азийн орнууд ихэнх нь хатуу хөл хориог 14-30 хоногоор тавьж байна. Шинэ жил, цагаан сарын баяртай холбогдуулан гэж хэлж болно. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш. Орон нутагт хэвийн амьдралруугаа шилжих ажил шат дараатай явж байна. Бид Улаанбаатрыг голомтыг хумихаар ажиллаж байна. Дэлхийн аль оронд халдварын голомтыг бүрэн зогсоож, вирусгүй болсон улс алга" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баясгалан (202.9.40.104)
    Содбаатараа чи тэнэг новш.ард түмнээ боддогүй тэнэг дурак.наана чинь 20,30-иараа нэмэгдээд байхад чи хөл хориогоо цуцал нь гээд юу яриад байгаа эргүү вэ?.24 хоног хотод 0 зогсолт хий.юуны чинь хоолны газар нээгэ гээд солиороод байгаа юмбэ?жинхэнэ халбага сэрээгээр дамжиж халдана биз дээ эргүү Содбаатараа.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top