x

Өнгөрсөн долоо хоногт түлэгдэж гэмтсэн зургаан хүний гурав нь хүүхэд байна

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 26 суманд нийт 244 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 74 нь гал түймэр, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, газар хөдлөлт хоёр болсон байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч түлэгдэж гэмтсэн зургаан иргэн байгаагийн гурав нь хүүхэд байна.

Онцгой байдлын байгууллагаас галын аюулаас сэргийлэхийг зөвлөлөө.

1. Цахилгаан хэрэгслийн залгуур, разетка, сэрээ нь бүрэн байх ба хөдөлгөөнгүй, шатдаггүй материал дээр бэхэлж, суурилуулах

а/ Хоорондоо нийлж богино холбоо үүсэх аюултай

б/ Цахилгааны утас хөдөлгөөнд хугарч богино холбоо үүсэх

в/ шатах материалд шууд гал өгөх магадлалтай.

2. Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

а/ Эвдрэлээс шууд гал гарах аюултай.

б/ Хүн тогонд цохиулж болзошгүй.

в/ Гар хийцийн цахилгаан халаагч хэрэглэхгүй байх /тоосгон плитка/

г/ Утас болон залгаас халж бүрээс нь шатна.

д/ Хүчдэл дамжуулах утасны даац хүрэхгүй шатах

е/ Нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгахгүй байх

ё/ Плитка, индүү, халаагуурын дор шатахгүй материал /тоосго гм/-аар суурь хийх

ж/ Гал хамгаалагчийн хялбар хайлагчийн Æ 0,33 мм-ээс ихгүй байх

3. Пийшин зуух гэмтэлгүй байх

а/ Зуухны урд 50х70см хэмжээний гөлмөн төмөр хадна. Энэ нь цог унаж шатахаас хамгаална

б/ Яндангийн залгааг соролтоос эсрэг харуулж хийх ба тоононоос илүү гарах урт нь дээш 50 см-ээс багагүй байна. Мөн янданг байнга хөөлж байх, өрхнөөс хол байна.

в/ Зуух, яндан хагарч, эвдэрч ан цав гарсан бол цонолт үүсэх болон угаарийн хийнд хордох аюултай. Пийшин зуухны амнаас илүү гарсан түлш түлэх нь модны сүүлчийн хэсэг нь шалан дээр унаж шатааж болзошгүй ба шатах материал ойр тавьж болохгүй. Гаргаж байгаа цогтой үнс, нурмыг шатдаггүй материалаар хийсэн тагтай саванд хийж гаргана.

4. Баганын хооронд хэц татаж хувцас болон шатах материал тохох нь пийшин дээр унаж гал гарах буюу утаажилт бий болж угаартах аюултай

5. Бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх

а/ Энэ нь гэр сууцтайгаа хамт шатах

б/ гал гарсан үед дэлгэрсний дараа илрүүлэх болон амь насанд аюултай.

в/ Бага насны хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэй.

г/ Хүүхдүүд галаар тоглох, гал гаргаж тоглоомоо хайх аюултай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top