x

Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөсөн 23 тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн авто машины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.

Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гадны тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж чирэгч болон хагас чиргүүлийг сольж, туршилтын журмаар ачааг татан авах, хагас чиргүүлээ үлдээсэн гадны жолооч нарыг хагас чиргүүл буцаж ирэх хүртэл хугацаанд ОХУ руу түр хугацаанд буцаан гаргах, дотоодод хийх монгол жолооч нарын тээвэрлэлтийг цагдаагийн хяналтад зорчуулж, тээвэрлэлт дууссаны дараа жолооч нарыг 7 хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлах арга хэмжээг авах зорилготой тус бүлэг Алтанбулаг боомтод ажлаа эхлүүллээ.

Өнөөдөр тус боомтоор олон улсын 23 тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эхний тээврийн хэрэгсэл орж иржээ. Төлөвлөсөн тээврийн хэрэгслүүд бүгд орж ирсний дараа ачаатай чиргүүлийг монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад Улаанбаатар руу цуваагаар хүргэх юм.

Дээрх 23 тээврийн хэрэгслээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа ажээ.

Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт хийх ажилд ХХЕГ, МХЕГ, ГЕГ зохион байгуулалттай шуурхай ажиллаж байна гэж Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top