x

Н.Тавинбэх: Засгийн газрын тогтоол гарснаас хойш цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгааны төлбөрийн бичилт болон Засгийн газрын шийдвэр бодит эсэх талаар тайлбар хийлээ. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл очсон. Одоогийн байдлаар 4,919 гомдол ирээд байна. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч ажиллаж байна. Нийт 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа. Үүний хариултыг би өгье.

Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Иймд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа. Түүнчлэн иргэдээс хэрэглээ өндөр байгаа тухай санал гомдол их байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 25 хувиар өссөн.

Хэрэглэгчийн цахилгааны төлбөр нь нэмэгдсэн бол ямар нэг хэмжээгээр таны хэрэглээ өссөнг харуулж байгаа. Хэрэв өмнөх сар, өмнөх оны мөн үеэс өссөн бол шалгуулж болно. Бид ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар манай ажилчдаас шалтгаалж тоолуурын заалтыг алдаа оноотой бичсэн асуудал гараагүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top