x

"Оны улстөрч"-өөр У.Хүрэлсүх, "Нийгмийн зүтгэлтэн"-ээр Эрдэнэт үйлдвэрийг тодруулжээ

Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодруулжээ. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж "Нийгмийн зүтгэлтэн", "Хүмүүнлэгийн үйлстэн" гэх хоёр номинацийг шинээр бий болгосон байна.

Оны онцлох эрхмүүдийг тодруулах арга хэмжээг цахим санал асуулгаар явуулж, эхний тавд шалгарсан нэр дэвшигчдээс Зохион байгуулах комисс шилдгүүдээ тодруулсан байна.

ШИЛДЭГ УЛСТӨРЧ ОНЫ ЗАЛУУ

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, цар тахлын үед яаралтай арга хэмжээ аван, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих болон бусад хүндрэлийг даван туулах чиглэлээр шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ЕРӨНХИЙ САЙД Ухнаагийн ХҮРЭЛСҮХ 

ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ

“Зөв Монгол”, “Эрүүл Монгол” “Хүүхдэд ээлтэй илүү сайн Монгол” “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар “МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Дагвадоржийн ГАНБААТАР

ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тэглэхэд 650 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ,

ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо.  

Ийн шалгарсан шилдгүүд болон нийт нэр дэвшин өрсөлдсөн эрхмүүд, саналаа өгсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирж буй 2021 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 

Монголын залуучуудын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top