x

Дархан-Уул аймаг дахь коронавирусийн халдварын голомт хумигджээ

Дархан-Уул аймаг дахь Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдсан тухай тус аймгийн ЭМГ-аас мэдээлжээ.

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн юм. Хонгор суманд 2020 оны 11 дүгээр сарын 27-нд халдвар бүртгэгдсэнээс хойш 34 хоног өнгөрсөн ч шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт  коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг нийт 26 нэр төрлийн 400 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ.  Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхыг нэмлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт өгсний дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ.
 
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1,672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ/PCR шинжилгээнд хамруулсан. 

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33,094 PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6,618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21,595 /эерэг 4/  тус тус хамрууллаа.

Дархан-уул аймгийн ЭМГ эрсдэлт бүлгийн хүн амын дундах байнгын болон идэвхтэй тандалтаар 12 дугаар сард нийт 3,851 иргэнийг тухайлбал Эрүүл мэндийн байгууллагын нийт 102 эмч, ажилтан, эмнэлэгт хэвтэж буй 74 иргэн, эрсдэлт бүлгийн 3,304 иргэнийг тус тус PCR шинжилгээнд хамруулсан байна.

Цаашид эрсдэлт бүлгийн хүн ам буюу иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэндийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын дунд нийт 10,000 иргэнд идэвхтэй тандалт хийхээр төлөвлөж байна" хэмээн ярилаа.

Ингэснээр улсын хэмжээнд хоёр аймагт гарсан коронавирусын халдварын голомт хумигдаж эхэллээ. 

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top