x

Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шинэ оны мэнд дэвшүүллээ.

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ,

Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна.  

Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Коронавируст COVID-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ. 

Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил “Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэхүндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна. 

Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумиж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна.

Цар тахлын тархалтыг хумиж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн таньд баярлалаа.

Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top