x

НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр тусгасан Монголын анхны банкийг онцлох нь

Байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг зохистой ашиглаж, ирээдүйгээсээ булаахгүй байх зорилтыг улс орон бүр хэрэгжүүлэхээр чармайж байна.

Тийм ч учраас 2016 оны есдүгээр сард “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталснаа тунхагласан. Тогтвортой хөгжлийн зорилтууд улс орнуудын төдийгүй бизнесийн байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын нэгэн томоохон шалгуур үзүүлэлт болоод байгаа билээ.

Монгол Улсын хувьд энэхүү гэрээнд нэгдсэнээр хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулахаа амлан, үүрэг хүлээсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү хүчин чармайлтад санхүүгийн байгууллагуудын оруулж буй хамгийн том хувь нэмэр нь Ногоон зээл юм. Энэ чиглэлд тасралтгүй ажиллаж, манлайлахаар 2019 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээрийн зорилттой уялдуулахаа тунхагласан Монголын анхны банк бол Голомт банк юм.

Тус банк энэ зорилтынхоо хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй зээл, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлснээр гадаад, дотоодын нийт 40 гаруй төслийн зээлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг үр ашгийг нэмэгдүүлэн ажилласаар байна. Мөн ногоон зээлийн багцыг 5 хувиар нэмэгдүүлж, 2020 оны 3-р улирлын байдлаар нийт 57.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгосон ба 400 ажлын байрыг шинээр бий болгож, 706 ажлын байрыг хадгалсан байна. Тодруулбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ногоон зээлийн багц нь нийт зээлийн багцын 1.74%-ийг эзэлж байсан бол 2019, 2020 онуудад энэ тоо тасралтгүй өсөж, зээл олголтоо улам эрчимжүүлснийг харуулж байна.

 

Түүнчлэн тус банк зээлийн үйл ажиллагаандаа 2019 оны есдүгээр сараас байгаль орчин, нийгмийн мэргэшсэн эрсдэлийн үнэлгээчний орон тоог цоо шинээр бий болгожээ. Тэр утгаараа тухайн зээл, төслийн нийгэм, байгаль орчны эрсдэлийг олон улсын стандартын дагуу буюу Олон улсын санхүүгийн корпораци, МонголБанк болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусган эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн байна.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ. Энэ нь дэлхий ертөнц, бидний амьдарч буй орчин, нийгэм, эдийн засаг, ажил болон хувь хүн та  тогтвортойгоор хөгжин цэцэглэхэд хамаатай зүйл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.  Тэр утгаараа банкнуудын хувьд харилцагчид руу чиглэсэн зээл, төслөөс гадна дотоод үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байлгаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг ихээхэн чухалчилж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ.”

Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийн хүрээнд хүний нөөцийн тогтвортой хөгжлийг ханган дараах сонирхолтой арга барилуудыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар төгсгөлд нь сонирхуулъя. Үүнд,

  • Ажилтнуудынхаа ажлын цагийг багасган уян хатан болгож, ажилтан хүссэн цагаа сонгон ажилладаг.

  • Хөл хүнд болон бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажилладаг.

  • Ажилтан төрсөн өдрөөрөө цалинтай амрах зэрэг боломжуудыг олгодог.

  • Нийт ажилтнуудынхаа 84%-ийг тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт, мэдлэг олгох сургалтад хамруулсан.

  • Голомт банкны бүх оффис хогоо ангилан хаяж, тээвэрлүүлдэг. Хаясан хогийн 60% нь дахин боловсруулагдаж, байгаль дахь хог хаягдлыг бууруулан эдийн засгаа дэмжих зорилт тавин ажиллаж байна.

  • Оффис дээрх хуванцар хэрэглээгээ бууруулахын тулд хурал уулзалт, сургалтууддаа нэг удаагийн хэрэглэл ашиглахгүй, шилэн сав, шилэн стакан ашиглах арга хэмжээг аван ажиллаж байна.

  • Усаа хэмнэх зорилт тавин, оффисууддаа эзлэхүүн багасгагч суурилуулснаар усны хэрэглээгээ 10%-аар бууруулж, ажилтан бүр хоёр сарын хугацаанд 54 литр ус  хэмнэсэн.

  • Оффистоо сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулснаар сард 1,080 квт эрчим хүч буюу гурван айл өрхийг эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байна. Үүнийг төхөөрөмжийн баталгаат хугацаагаар авч үзвэл дунджаар нэг өрхийн 66 жилийн цахилгааныг хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 8 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 5 цаг 13 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 5 цаг 17 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 5 цаг 20 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 5 цаг 23 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 5 цаг 28 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 5 цаг 38 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 5 цаг 47 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 9 цаг 17 мин Месси 80 мянган евро хандивлажээ 9 цаг 48 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 58 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 58 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 3 мин Дайн өөрчлөгдсөөр байна 10 цаг 18 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 10 цаг 24 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 11 цаг 12 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top