x

Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын мэндчилгээндээ онцолсон юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улирч буй оны ажлын амжилт бүтээлээ дүгнэж, бүх ажилтнуудаа 150.000-1 сая төгрөг хүртэл мөнгөн урамшууллаар шагнаж байна.  Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, олсон амжилтаа дээшлүүлэн ажиллахад ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, ажлын үр дүн, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн урамшуулал олгохыг Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/726 тоот тушаалд дурьдсан байна. 

Үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн нийт ажилтнууд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, ҮОХХМШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууд, дадлагажигч ажилтнууд, гэрээт байгууллагын ажилтнууд,  урт хугацааны сургалтад явсан ажилтнууд болон үйлдвэрлэлийн хүрээний бүтцийн нэгж, “Сэлэнгэ” катерингт хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагч зэрэг Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд хүртээлээ.  

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрөө нэг их наяд төгрөгөөр давуулан Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээж, түүхэн амжилт бүтээлээр үдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top