x

Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулдаг уламжлалтай.

Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 30 ажилтан, алба хаагч “Хөдөлмөрийн аварга” боллоо. 

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны  дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Нанжидсамбуу нар гардуулан өгсөн юм. 

Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар:

  • Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Батбаярын Үнэнмөнх 

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Жаргалсайханы Алтанхуяг

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Батчулууны Баатар

  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахлах ахлагч Батдэлгэрийн Баярхүү

  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахмад Дамдинсүрэнгийн Энхбаяр 

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн халдвар судлагч эмч Сэрдамбын Оюунгэрэл 

  • Цэргийн төв эмнэлгийн Аврахуй анагаах ухааны тасгийн эрхлэгч, хурандаа Галхүүгийн Наранхүү 

  • Чингэлтэй  дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерын лаборант Баярмагнайн Гэрэлмаа 

  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын нэгдүгээр тасгийн эрхлэгч Гангаагийн Цэвэлмаа

  • Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч эмч Батсүрэнгийн Пүрэвсүрэн

  • Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч эмч Ганхуягийн Зулцэцэг

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Сүрэнгийн Отгонбаатар

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины ачигч Осорын Самданцэрэн

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Усалгаа бороожуулагчийн машины жолооч Чойжингийн Доржпалам

  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Жамсранжавын Дагвасүрэн

  • Геодизи усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Сугарын Батсайхан

  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах нягтлан бодогч Оюунцэцэгийн Дэлгэрцэцэг

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга,газрын даргын орлогч хурандаа Балжидын Баатар

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Дорждэрэмийн Цэнд-Аюуш

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Намсрайн Нарангэрэл

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Даваасүрэнгийн Лхамсүрэн

  • Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Цэвэгжавын Алтанцэцэг

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны хэмжилт үнэлгээ сургалт судалгаа мэдээллийн төв-ийн гүйцэтгэх захирал Өсөхбаярын Батзориг

  • Хүнс комплекс ХХК-ийн ерөнхий технологич Цолмонгийн Булган

  • Геодизи  усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шугам сүлжээний техникч Дашнямын Идэрсайхан

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Токарьчин Өлзийхишигийн Энхбат

  • Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журмын хамгаалах газрын Ахлах байцаагч цагдаагийн хошууч Батбаатарын Баттулга

  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Очбадрах

  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах Тасгийн дарга, цагдаагийн хошууч Дашпунцагийг Бадам-Очир  нар тодров.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top