x

“Идэвхэжсэн 2030: Монгол энтерпрайзинг эрэл” онлайн чуулган амжилттай боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн вебинарыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Уг вебинар 200 гаруй оролцогчтойгоор, дөрвөн цагийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн юм.   

Онлайн уулзалтыг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээж үг хэлэв. Тэрбээр “Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал” хэмээн онцолсон. Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт мөн. 

Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод болон гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүллээ. 

“Идэвхэжсэн 2030” төслийн зөвлөх Т.Пүрэвхатан “COVID-ийн дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ” хэмээн өөрийн илтгэлдээ онцолсон юм. Шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, нийслэл болон орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь тус төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм. Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгийн өнцөг булан бүрээс оролцогчид хөтөлбөрт хамрагдан Идэвхэжсэн 2030 – тай ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 6 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 25 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 31 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 38 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 45 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 1 цаг 10 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 1 цаг 19 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 1 цаг 26 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 1 цаг 35 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 1 цаг 43 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 2 цаг 14 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 2 цаг 49 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 53 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 17 цаг 7 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 18 цаг 24 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 57 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 19 цаг 3 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 21 цаг 13 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 21 цаг 18 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 21 цаг 23 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top