x

"Next stop" хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна

Шилдэг улстөрч, бизнесмэн оны залууг тодруулдаг Next stop шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай.

28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. Үүнээс хойш 28 жилийн хугацаанд наадмын шилдгүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байдаг.

Харин энэ жилийн хувьд Next stop шалгаруулалт нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна. Дэлхий даяар цар тахал дэгдэж, Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа онцгой нөхцөлд санал асуулга, шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулах юм.

Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд монголчуудын хувьд ч сорил, түгшүүртэй он өнгөрч буйн зэрэгцээ энэ хэрээр бид шинэ нөхцөл байдалд зохицон эв нэгдэлтэй, энхийн сэтгэлтэй байж, хүмүүнлэгийн олон олон үйлстнүүд төрөн гарсан билээ. Тийм ч учраас Next stop хүмүүнлэгийн болон нийгмийн төлөөллийн зүтгэлтнүүд, эгэл баатруудаа илүүтэй онцлон хүндэтгэхээр шалгаруулалтдаа өөрчлөлт оруулаад  байна. Нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд нэг хүний ч хүчин зүтгэл багаддаггүй гэдгийг харуулсан олон хүмүүс тухайлбал,

-Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийг сайн үйлст уриалан дуудах чиглэлээр олон ажлаараа олон нийтийн танил болсон “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан

-Ном унших хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн оюуны боловсролд өөрийн хувь нэмрээ оруулж буй “Book cafе Mongolia” клубын үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн,

-“Зүрх мартахгүй” төслийг санаачлан 80 гаруй хүүхдэд хагалгаа хийгээд байгаа Б.Болдсайхан эмч  

-Хөл хорионы нөхцөлд “Гэр гэртээ” хандив цуглуулах төслийг амжилттай зохион байгуулсан продюссер Э.Ууганбаяр болон HD Монгол телевизийн хамт олон  

-Хүмүүнлэгийн үйлсийг уриалан хэрэгжүүлэгч, FB-ийн Аавуудын группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш, Сайхан бүсгүй группийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа, сайн үйлст уриалан оролцогч Пажеро клуб, Land клуб

-Мод тарих хөдөлгөөн өрнүүлэгч, ӨвөрМонголын ахан дүүстэйгээ гүүр болон ажиллаж байгаа Д.Наранцогт болон хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцогч дуучин С.Амармандах, 2008 оноос хойш хүмүүнлэг, хандивын тоглолт зохион байгуулж байгаа, дуучин МУГЖ Ж.Уранчимэг нар нэр дэвшээд байна.

Түүнээс гадна энэ жилийн Next stop үг үйлдлээрээ нийгмийн эерэг чиг хандлагыг тодорхойлж, олон нийтийн талархлыг хүлээсэн

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч

-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч

-Залууст эерэг хандлагыг түгээгч комидиан Б.Идэр-Од

-Олон улсын олимпийн хороонд Монгол Улсаа төлөөлсөн Б.Баттүшиг

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо

-Хариуцлагатай уул уурхайн төлөө олон нийтийг уриалсан Х.Мандахбаяр

-Монгол хувцас, Монголын урлагийн дэлхийн тавцанд таниулсан Б.Сувд \Монгол костюмс\  

-Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал

-Сэтгүүлч, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг

-Сэтгүүлч, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу

-Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолой болсон М.Нарантуяа /дуучин/ нар “Нийгмийн зүтгэлтэн” оны залуу номинацид нэр дэвшээд байна.

Сонирхолтой нь энэ удаагийн шалгаруулалтанд нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ амжилттай биелүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ-уудыг олон нийтийн зүгээс нэр дэвшүүлсэн байна. Ингэснээр Next Stop шалгаруулалтанд “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ, HD Монгол телевиз гэсэн гурван байгууллага анх удаагаа нэр дэвшиж байна. Дашрамд сануулахад олон нийтийн зүгээс нэр дэвшүүлэх нээлттэй бөгөөд та NEXT-STOP.MN сайтын нэр дэвшүүлэх хэсэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top