x

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг нийт уурхайчдадаа өргөн дэвшүүлье!

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндчилгээг нийт уурхайчид, салбарынхаа хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө өргөн дэвшүүлье!

Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлсэн амжилтаар Уурхайчдын баяраа угтаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгон ажиллаж байна.

Бид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсвийн төлбөрөө НЭГ ИХ НАЯД төгрөгийг давуулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.

Бид 2017 оноос хойш геологи хайгуулын ажилд нийтдээ 27 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд ордын гүний хэсэгт хүдрийн нөөцийг нэмэгдүүлж, стратегийн ордын талбайн хүрээнд хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг нарийвчлан тогтоогоод байна. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу баталгаажуулах ажлыг дуусгалаа. Энэ нь цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үндэслэл болохын зэрэгцээ үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгааг хангах юм. Эдгээр ажлуудын үр дүнд өнөөгийн хүчин чадлаар тооцоход Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг наанадаж 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Монголын уурхайчдын баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2020 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж”-ээр батламжилсанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүнээ талархаж байна.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын энэ хүнд цаг үед газрын хэвлийн баялгийн үр шимийг ард түмэндээ хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гарган Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд өндөр итгэл хүлээлгэлээ. Бид энэхүү итгэлийг дааж, 2021 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын түүхэн шийдвэрийг нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно.

Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болсон уул уурхайн салбарт ажиллаж буй нийт уурхайчдадаа “МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН БАЯР”-ыг тохиолдуулан ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Монголын уурхайчдын яруу алдар бадрах болтугай. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН, ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Х.БАДАМСҮРЭН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top