x

Голомт Банк 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар тодорлоо

“Монголын Тогвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд МонголБанк болон Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбооноос жил бүр ТоС-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, амжилт гаргасан банкнуудыг тодруулдаг билээ. Тус холбооноос 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар Голомт банк байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, ногоон зээл, ТоС-ийн сургалт хөгжил зэрэг ажлуудаараа манлайлан шалгарчээ.

Голомт Банк нь 2020 онд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын системээ бүрэн шинэчилж, зээлийн байгаль орчин нийгмийн эрсдэлийг тухайн салбарын онцлогийг авч үзэн нарийвчлан үнэлж, байгаль орчин, нийгмийн эрсдэлүүдийг бууруулах зөвлөмж шаардлагуудыг харилцагчдадаа тавьж ажилласан нь шалгуурын чухал үзүүлэлт болсон байна.  Түүнчлэн тус банк нь НҮБ-ын “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-ыг үндэслэгч банкны хувьд дотооддоо “Тогтвортой Хөгжлийн Бодлого”-ыг шинэчлэн баталж, өөрийн дотоод үйл ажиллагаа, хүний нөөц, тайлагнал, хамтын ажиллагаа зэрэг банкны бүхий л үйл ажиллагааны салбарт тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусган ажиллаж байна.

Энэ хүрээнд 2020 оны онцлох ажлуудад банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байлгах үүднээс хог хаягдлыг дахин ангилах системтэй болж, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах төвүүдэд хүргүүлдэг болсон, цахилгааны болон усны хэрэглээг бууруулсан болон тогтвортой санхүүжилтийн сургалт хөгжлийн хүрээнд нийт 72 удаагийн 3259 хүн цагийн сургалт орсон зэрэг ажлуудыг зохион байгуулагчид онцоллоо.

Голомт Банк нь ТоС хөтөлбөрийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэмжин ажиллаж, анх 2016 онд ТоС Манлайлагч байгууллагаар сонгогдон ажиллаж байсан бол 2021 оны ТоС Манлайлагч банкаар тус банк дахин сонгогдож, ирэх жилийн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажилд манлайлан ажиллахаар болжээ.

iСанал болгох
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top