x

Я.Содбаатар: Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн 10 гаруй хүнийг шалгаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт тавив. 

Тэрээр "УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Энхсаран, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна. УОК юу хийж хэрэгжүүлэх гэж байна вэ?" гэлээ.

Харин Шадар сайд Я.Содбаатар "Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байгаа. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Улаанбаатар хотод Баянзүрхээс эхтэй голомтыг хумих асуудал байгаа.  

Дэлхийд вирусийг бүрэн зогсоосон тохиолдол ховор байна. Манай улс хүн амтай багатай учир цаг алдалгүй арга хэмжээ авбал голомтыг хумих боломжтой гэж дүгнэж байна. Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.

Төмөр замын голомт бол үйл ажиллагаанаас үүдэж гарсан тул хойшоо гарч байгаа бүх шугамуудаар биечилж харьцаж байсныг болиулсан. Есдүгээр сараас эхлээд онлайн байдлаар бичиг солилцож, биечлэн уулзахаас татгалзаж ирсэн. Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүрэгт гарсан асуудлаар эхний шалгалт хийж өнөөдөр хариуг сонсоно.

Баянзүрх дүүргийн тохиолдол бол эмнэлэгт хэвтэхээс өмнө арванхоёругаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарч байжээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эмчилгээний явцад шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг учир халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй байснаар цааш тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авна. 14 хоногийн хугацаанд УОК хэд хэдэн чиглэлээр анхаарал хандуулж ажиллах гэж байна. Гарсан голомтын хүрээ зураглалыг зөв гаргах ажил хийнэ. БЗД-ийн 80 мянган хүнээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотод эрт илрүүлэг маягаар томоохон шинжилгээ хийнэ. 

10 чиглэлийн эрсдэлтэй байгаа бүлгүүд дээр давтамжтай шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гэртээ байхыг хүсэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top