x

БНСУ-д Монгол улсын 12 иргэн өлсгөлөн зарласны нэг нь 2 сартай жирэмсэн эмэгтэй байна

Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр буюу Арванхоёр дугаар сарын 22-ны өдөр Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ.

Уг Шаардлагад:

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар танаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 6 дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, гэж тус тус заасан.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцалжээ.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаар Комисст удаа дараа гомдол ирүүлж байна.

БНСУ-д байгаа хүмүүсийн нөхцөл байдал анхаарал татаж байна.

Тус улсад Монгол Улсын иргэд олноор хөдөлмөр эрхэлдгээс гадна эрүүл мэндийн тусламж авахаар түгээмэл зорчдог. Одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчим Монгол Улсын иргэн БНСУ-д байгаа нь хамгийн өндөр тоо байна. Гэтэл 11 дүгээр сарын төлөвлөгөөт 6 нислэгийн 1 нь үйлдэгдсэн, 12 дугаар сард огт нислэг үйлдэгдээгүй байгаа нь эдгээр хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх эрсдлийг бий болгож байна.

Тухайлбал, тус улсын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан, тэдний нэгэн нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд тэрээр жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Комисст гомдол ирүүлжээ.

Эдгээр иргэдийн төлөөлөл БНСУ-д суугаа Элчин сайдын Яамны ойролцоо суулт зарлаж байна. Олон тооны Монгол Улсын иргэн оршин суудаг БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой цуцалсан нь зохисгүй, шударга бус гэж үзэх үндэслэлтэй. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шаардлага хүргүүлж байна.

Үүнд:

Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх;

Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх. 

Үүнд:

  • тусгаарлалтын хугацааг нөхцөл байдал өөрчлөгдөх тухай бүр шинжлэх ухаанчаар хянан тогтоож, тусгаарлах байрны төлбөрийн сонголт, уян хатан нөхцөл бий болгох зэрэг боломжит арга замаар тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх,
  • эмнэлгийн үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм сахиулах нөхцөл, техник хэрэгсэл, зардал зэрэг шаардлагатай хүчин зүйлсийг цогцоор нь, бодитой тооцож төлөвлөх;
  • Монгол Улсын иргэнийг коронавирусийн халдварын улмаас ялгаварлан гадуурхалгүйгээр тусгай үүргийн нислэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, энэ нөхцөлд мөрдөгдөх халдвар хамгаалалтын журам боловсруулж, мөрдөх;
  • Цар тахлын улмаас гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэнээ хамгаалах, мэдээллээр хангах чиглэлийг Монгол Улсын элчин сайдын яамд, консулын газруудад бичгээр хүргүүлэх;
  • Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх.

Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН

Б.ЭНХБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.53)
    Ямар сайндаа л өлсгөлөн зарлаж байх вэ дээ. Аргаа бараад л тэр шүү дээ. Авчрах хэрэгтэй!
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top