x

АНЭУ-аас 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт хандивлав

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий даяар цар тахлын халдвар дэгдэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт сөрөг өөрчлөлт гарч буй хэдий ч улс орнууд цар тахлын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх, бие биедээ буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр олон төрлийн эерэг арга хэмжээ авч, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.

Тухайлбал, АНЭУ-аас Монгол Улсад хандивлаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын  хувцас, хэрэглэл нь цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдлын салбарын албан хаагчдад нэн шаардлагатай байгааг онцолж, АНЭУ-ын төр засгийн удирдлагад Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлсэн юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи АНЭУ-ын төр, засгийн удирдлагаас Монгол улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээг уламжлахын сацуу дэлхийн улс орнууд цар тахлын хүндрэл бэрхшээлийг харилцан ойлголцлоор даван туулж, Монгол Улс ч гэсэн цар тахлыг хяналтдаа авч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар уулзалтын үеэр Монгол Улс дахь цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, АНЭУ-аас хандивлаж буй тусламжийн хэрэгслийн эхний ээлжийн 150 хайрцгийг өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагууд, аймгуудад яаралтай хуваарилж, түгээнэ гэдгийг хэлэв.

Уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top