x

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ЖАГСААЛТ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.  

Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад  чиглэжээ.  

Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа.

Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан байна.  

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.

Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

2.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

4.

Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

5.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “МИАТ”,  “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/

6.

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7.

Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа

8.

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9.

Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

10.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/

11.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/

12.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

13.

Оршуулгын үйл ажиллагаа

14.

Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

15.

Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 2 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 21 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 28 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 34 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 41 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 1 цаг 6 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 1 цаг 16 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 1 цаг 23 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 1 цаг 32 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 1 цаг 40 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 2 цаг 10 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 2 цаг 45 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 49 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 17 цаг 3 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 18 цаг 20 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 53 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 18 цаг 59 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 21 цаг 9 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 21 цаг 15 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 21 цаг 19 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top