x

ТҮҮХЭН ӨДӨР: Хуурай замын цэрэгт анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын ахлах шинжээч, дэд хурандаа М.Батхуяг, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа М.Мөнгөнтулга, Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Анухатан, тус командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол олгогдсон дэд хурандаа Т.Анухатан, дэд хурандаа С.Ууганбаяр нарт хурандаа цолыг нь гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Бригадын генерал Б.Амгаланбаатар “Өнөөдөр бидний хувьд бас нэгэн түүхэн өдөр тохиож байна. Хуурай замын цэргийн түүхэнд анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө. Энэ эрхэм бөгөөд хариуцлагатай албыг даасан шиг дааж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай.

Хурандаа гэдэг офицер болсон хүн бүрийн хүрэхийг хүсдэг, шатлал, босго өндөр сайхан цол. Хэрэв та энэ эрхэм цолыг зүүсэн л бол таны нуруун дээр үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байдгийг санаарай. Хуурай замын цэрэг хэмээх энэ их айлд хоёр хурандаа цолтон нэмэгдсэнд нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээгээд шинэхэн хурандаа нарт цаашдын албанд нь өндөр амжилт хүсэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top