x

"Согтууруулах ундааг хориглох шийдвэр гараагүй, нөөцлөх шаардлагагүй"

Цар тахлын шинэ голомтыг хумих зорилгоор Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоохоор боллоо. Харин иргэд мэдээлэл цацагдсанаас хойш дэлгүүр, худалдааны төвүүдээр бөөгнөрөл үүсгээд байгаа юм.

Харин Засгийн газрын эдээллийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн автомашины QR код болон согтууруулах ундаа худалдаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр "Бид олон талаас нь ярьж үзсэн. Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно. Өмнө нь авсан QR код идэвхжээд үйл ажиллагаа нь явагдана.

Таксинд явах 800 машины үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээн дээр нэмж зөвшөөрч байна. Дахин хянаж эрүүл ахуйн хяналтыг мөрдүүлээд эдгээр такси үйлчилгээний машинууд арванхоёрдугаар сарын 23-нд явж эхэлнэ.

Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ.

Улаанбаатар хотод нийт 411 мянган өрх байдгаас 205,280 нь автомашинтай. 200 гаруй мянган өрх нь автомашингүй учир асуудал үүссэн тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэлээ. 

Мөн "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулж бид шийдвэрийг өнөөдөртөө гаргах болно. Согтууруулах ундаа худалдах нь нэн шаардлагатай нэг, хоёр, гуравдугаар эрэмбийн асуудал биш гэж үзэж байгаа. Архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон шийдвэр гарсны дараа татвартай холбоотой зарим асуудал үүссэн. Түүнээс биш зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй" хэмээн хэлсэн юм.

Тиймээс иргэд олон нийтийн газар цугларч, оочер дараалал үүсгэж бөөгнөрөх шаардлага байхгүй юм. Эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол төвлөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх явдал юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top