x

"Нийслэл рүү орох хөдөлгөөн 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй"

Цар тахлын шинэ голомтыг хумих зорилгоор Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс хуралдсан бөгөөд Засгийн газар мөн хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна.

Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдвар тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хорио тогтоогоод байна. Жишээлбэл, Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна.

Шинэ жилийн үеэр олон хүн цугладаг. Үүнийг дагаад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж олон орон уг арга хэмжээг хориглож байна. Дэлхий нийтээр вакцинжуулалтад ихээр анхаарал хандуулж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч, вакцинжуулалтын ажлын явцын талаар ярилцаж байна. 2021 оны нэгдүгээр улиралд нийтийг вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэртээ байх нь хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв арга юм" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Өмнө нь хатуу хөл хорио тогтоох үед олон иргэд хөдөөнөөс гэртээ ирэх гээд гацчихсан. Халдваргүй бүсээс ирж байгаа бол Улаанбаатар руу орох хөдөлгөөн арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй. Гарах хөдөлгөөн хаалттай байгаа. Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна.

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн гарах хөдөлгөөн дээр хатуу хяналт тавьж байна. Улаанбаатар хотод халдвар голомтлон гарч байгаа учир хүнсний зориулалт, буяны ажил гээд тодорхой хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг Улаанбаатараас гаргах чиглэл өгсөн. Энэ хугацаанд иргэд хүнс нөөцлөх янз бүрийн асуудал байдаг.

Нийтээрээ энд тэнд дараалалд зогсоод дэглэм алдчихгүй байх гэж найдаж байна. Ганцхан манай улс хатуу хөл хорио тавиагүй. Бүх улс оронд хөл хорио тавьж байгааг харж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top