x

"Сонгуультай холбоотой фэйсбүүкийн мэдээллийн 80 хувь нь гуйвуулсан мэдээлэл байсан"

Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Ардчиллын Төлөө Үндэсний Сангийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа Улсын Их Хурлын сонгуулийн үеэр олон нийтэд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарын цогц судалгааг хийж, үр дүнг танилцууллаа.

Судалгааны хүрээнд үндэсний хэмжээний өдөр тутмын хоёр сонин, хоёр телевиз, хамгийн олон хэрэглэгчтэй 10 Фэйсбүүк хуудас болон 10 группээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 2-22-ны хооронд түгээсэн сонгуультай холбоотой мэдээллийг шүүж, тодорхой аргачлалын дагуу задлан шинжлэв.

Мөн мэдээлэл хүлээн авагчдын зан үйлийг судлах зорилгоор 40 хүртэлх насны хот, хөдөөгийн 500 иргэний дунд мэдээлэл хүлээн авах, ашиглах, шүүмжлэлтэйгээр дүгнэх, бүтээх, бусдад дамжуулах зан үйлийн судалгааг хэрэгжүүлэв.

Улс төрийн холбогдол бүхий төрөл бүрийн мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархаж, иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандахад, сонгуулийн албан ёсны сурталчилгаагаар Фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв.  

Бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд ашиглаж буй арга техникийг бүртгэж ангилбал 10 гаруй төрлийн, бусад улс оронд ч түгээмэл ашигладаг арга ажиглагдаж байна. Эдгээрээс хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлөөр тоглохын тулд хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, сэтгэл хөдлөлөөр баримтыг бүдгэрүүлж дарах зэрэг техникийг ашиглах нь хамгийн түгээмэл байв.

Судалгааны хүрээн зохион байгуулсэн мэдээллийн хэрэглээний зан үйлийг тандалтаас харахад, оролцогчдын 88 хувь нь Фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалж болгон ашигладаг, бөгөөд тэдний 60 орчим хувь нь өөрийгөө мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэй хандах чадвартай хэмээн үнэлсэн боловч “шүүмжлэлтэй хандах” гэдгийг “шүүмжлэх”, эсхүл нийгмийн мэдээллийн сүлжээг бүхэлд нь үгүйсгэх хэмээн ойлгож байв.

Мөн судалгаанд оролцогчдын 74 хувь нь өөрийгөө “Мэдээллийн хэрэгслийг хариуцлагатай ашиглах чадвартай” хэмээн үнэлсэн боловч 80 орчим хувь нь сэтгүүл зүйн мэдээний хэлбэрээр бэлтгэсэн, аль нэг талыг баримталсан өрөөсгөл мэдээллийг ялгаж мэдэхгүй байна.

Судалгааны талаарх дэлгэнгүй мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжийг 97070709 утсаар болон pim@pressinst.org.mn,  www.pressinst.org.mn цахим хаягаар хандан авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top