x

Монголдоо анхдагч DUA платформыг хэнд зориулсан бэ?

Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дэргэдээ эдийн засгийн чиглэлийн зөвлөх компаниудыг байгуулсан байдаг ба тус компаниуд нь харилцагчдадаа зориулан зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн цаашдын хандлагын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг жишиг тогтжээ. Энэ нь эргээд харилцагчдыг зах зээлээ зөв таамаглах, борлуулалтаа бодитой төлөвлөх, эрсдэлээ олж харах гэх мэт олон давуу талыг олгож байна.

Голомт банк сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагын харилцагчдадаа энэхүү зөвлөх үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд уг үйлчилгээгээ илүү өргөн цар хүрээнд хүргэхээр Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA /www.dua.golomtbank.com/ платформыг бүтээлээ.  

DUA платформ гэж юу вэ?

  • DUA нь Монголдоо анхдагч судалгааны нэгдсэн вэб платформ юм.

  • DUA бол харилцагчдад тулгардаг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хамгийн орчин үеийн, боловсронгуй хэлбэр.

  • DUA нь санхүүгийн менежер, эдийн засагч, бизнес эрхлэгч, судлаач хэн бүхэнд зориулсан вэб суурьтай судалгааны платформ.

DUA хэмээн нэрийдсэний учир?

DUA нь Дува сохор гэх нэрнээс үүсэлтэй ажээ. Түүх сөхвөөс Дува сохор нь Бодончир ноёны эх Алунгоогийн авааль нөхөр Добу мэргэний ах ба түүний эцэг нь Торголжин баян, эх нь Борогчин гоо нар юм. Тэрээр Бөртэ чонын 11 дэх үеийн ач болно. Монголын нууц товчоонд өгүүлснээр: "Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ.

Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах ажээ. Тиймээс холын алхмыг урьдчилан харж, урьтаж алхам хийснээр оновчтой үр дүнд хүрэхтэй зүйрлэн DUA хэмээн нэрийджээ.

DUA платформыг яагаад бүтээх болсон бэ?

  • Харилцагчдад зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага

  • Олон улсын байгууллага, иргэд албан ёсны, төлбөртэй гадаад эх сурвалж ашигладаг ба энэ нь хүн бүхэнд нээлттэй бус, эх сурвалж хаалттай байдаг тул харилцагчдадаа Монгол хэл дээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг авах боломжийг олгосон.

DUA платформыг хэнд зориулсан бэ?

  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон Корпорэйт харилцагчид

  • Эдийн засагч, судлаач, бизнес эрхлэгч, эдийн засаг сонирхогч хэн бүхэн

DUA танд яагаад хэрэгтэй вэ?

  • Гадны хөрөнгө оруулагч хэн нэгэнд макро эдийн засаг, улс орныхоо нөхцөл байдлын тухай танилцуулах гэж байгаа бол та DUA-ийн хийсэн танилцуулгаас авах боломжтой.

  • Шаардлагатай үед зарим тоон өгөгдөл боловсруулахад бэрх байдаг бол харин одоо шууд татаад л ашиглачихна.

  • Сар бүр эдийн засгийн нөхцөл байдлын талаарх танилцуулга унших, бэлдэх хэрэгцээ тулгардаг бол макро эдийн засгийн тайлан хэсгээс татахад л хангалттай.

  • Аж ахуйн нэгжүүдийн ихэнхид нь шаардагддаг ханш, салбарын өсөлт, хүүгийн түвшин гэх мэт олон үзүүлэлтүүдийг харах боломжтой.

  • Бизнес эрхэлдэг салбарынхаа нөхцөл байдлыг харахад салбарын шинжилгээ ч хэрэгтэй.

  • Мэдээж банкнаас сургалт, зөвлөх үйлчилгээ авахыг хүсвэл та бүхэн хүсэлтээ илгээхэд л хангалттай гэсэн үг.

  • Олон улсад юу болж байгааг мэдэхийг хүсвэл түүхий эдийн анализ, нийтлэлийг DUA-аас уншаарай.

DUA танд юу өгч чадах вэ?

Энэхүү платформ нь танд гадаад, дотоод орчныг мэдэрч, нөхцөл байдлыг 360 градусаар харах боломжийг олгож, оновчтой шийдвэр гаргалтад туслах мэдээний анализ, нийтлэл, санхүүгийн зөвлөмж, подкаст зэрэг олон сувгаар дараах мэдээллийг өгч чадна:

  • Макро эдийн засгийн судалгаа, тойм, цаашдын төлөв

  • Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв

  • Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох түүхийн эдийн зах зээлийн судалгаа

  • Гибрид хадгаламж

  • Байгууллагад зориулсан санхүүгийн зөвлөгөө

  • Эдийн засгийн салбарын судалгаа

  • Макро эдийн засгийн боловсруулсан тоон өгөгдөл

  • Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн таамаглал

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк бизнестээ оновчтой шийдвэр гаргахад тань зориулан бүтээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top