x

Хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл олон байна

Аливаа зүйл сайн, муу талтай. Саар нь сайн болж, сайн нь муу  болж ч мэднэ. Тэр нь тухайн хүний харах өнцөг, хүлээж авах хандлагатай холбоотой юм.  Дэлхий нийтийг түгшээж буй Covid-19 цар тахал ч  үүнтэй адил. Хэдийгээр энэ өвчин хүн гамшиг дагуулж байгаа ч улс орнуудад сургамж боллоо. Өмнө нь ийм аюултай тулгарч  байгаагүй орнууд туршлага хуримтлуулав. Улс бүхэн өөрийн онцлог, нөөц бололцоо, гарц гаргалгааг олж харж, дүгнэлт хийж, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд вакцин үйлдвэрлэл рүү уралдаж, шинжлэх ухааны хөгжлөөр өрсөлдөж байна. Эрдэмтэн, судлаачид нь мэдлэг, чадвараа сорьж байна. БНХАУ төрийн шийдвэр хурдан шуурхай, нүдээ олсон байх хийгээд,  нийтээр дагаж мөрдөх дэг журам, эмх цэгц, хариуцлага ямар чухал болохыг үлгэрлэв. АНУ, Их Британи, Франц улс зэрэг орнууд  хүн ам руу чиглэсэн халамжийн бодлогууд, хөл хорионы дэглэмд ч хүний эрхийн зөрчилгүй  гэдгээ харуулав.

Тухайлбал,  Австралид сэтгэл зүйчид цар тахлын  хатуу хөл хорионоос хэрхэн алхам алхмаар хэвийн байдалд орох, ямар үе шатыг туулах болон аль шатанд юуг ямар хэмжээ хязгаарт хийж болох талаар хүн бүрд үнэ төлбөргүй зөвлөж, үйлчилж байв. Хүмүүсийн олон янзын боломж, нөхцөл байдлыг харгалзаж,  хөгшид, хүүхэд, жирэмсэн хүн, ганц бие эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага орлоготой өрх, хүчирхийллийн орчинд буй иргэн зэрэг эмзэг нөхцөлд байгаа хүмүүст хэрхэн үйлчлэх вэ гэдгийг тооцоолж,  тусгай зохицуулалт бий болгожээ.

АНУ, Франц, Их Британид  хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг  чухалчилж, тэдний  сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж, хөл хорионы хамгийн хатуу нөхцөлд л  цэцэрлэг, сургуулийг хаасан. Ингэхдээ  зайлшгүй салбарын /эмч, цагдаа зэрэг/ ажилтнуудын хүүхдүүд гэртээ харах хүнгүй бол сургууль дээрээ очих боломж олгож байв. Мөн онлайнаар хичээл орох үед бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Монголчууд бид ч цар тахлаас хангалттай  сургамж авлаа. Бас чамгүй туршлага хуримтлууллаа. Цаашид ямар арга зам байж болох талаар  сэтгэж, томъёолж байна. Засаглалын болон шинжлэх ухааны маань  салбар ямар байгааг олж харлаа. Монголд юу нь  илүү, юу дутуу байдгыг бүгдээрээ хэлэлцлээ. Юу хэрэгтэй, хэрэггүй  болохыг  цар тахал, хөл хорио  мэдрүүллээ. Эхлээд хөл хориог нийтээрээ эсэргүүцсэн.  Эцэст нь түүн шиг хэрэгтэй зүйл үгүй болохыг нэгэн дуугаар  хүлээн зөвшөөрөв. Хөгжил ингэж урагшилдаг, жам нь тэр байх. Ер нь бол хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл манайд олон байна. Нийтээр хэвшүүлэх соёлыг хэрхэн бий болгох талаар шинээр байгуулагдсан Соёлын яам бодлого боловсруулж,  чиг үүргээ тодорхойлоход “бэлэн жор” болох биз ээ. 

Тухайлбал, хоорондын зай барих ойлголт, ийм соёл  манайханд дутмаг. АТМ-д дугаарлаж байхдаа өмнөх хүнийхээ шилэн хүзүү рүү үлээж, мөрөн дээгүүр нь давуулж хараад зогсч байх энүүхэнд. Дэлгүүр, ТҮЦ, аливаа үйлчилгээний газарт ийм үзэгдэл зөндөө. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ үүнээс ч дор авир төрх үзүүлдэг. Амны хаалт зүүж,  гараа ариутгаж,  халуунаа  хэмжүүл гэж шаардлага тавихаар эсэргүүцэх, зодолдох, доромжлох хандлага мэр сэр гарч байв. Тэгвэл яагаад ариун цэвэр сахиж,  амны хаалт зүүж, гараа ариутгаж, зай барих ёстой вэ гэдэг “хичээл”-ийг хөл хорио бидэнд заалаа. Ямар ашиг тустайг ойлгууллаа.

Цахим буюу  зайны сургалтыг хамрагдаж байгаа хүн л  ач холбогдлыг нь илүү мэдрэхээс  тэр бүр  ойлгодоггүй. Үр дүн багатай, яаж сурсан болдог юм гэж шүүмжлэгч цөөнгүй. Тэгвэл сая бүх шатны сургууль цахимаар хичээллэж, тэр бүү хэл төгсөлтийн шалгалтуудыг  цахимаар авлаа. Байгууллагууд заавал оффист цуглахгүй цахимаар хуралдаж, ажлаа төлөвлөж, технологийн шийдэл ашиглан үйл ажиллагаагаа  явуулснаар цахилгаан дулаан хэмнэх, нэг дор олон хүн цуглахгүй байж эрсдэлийг бууруулах, цаг хугацаа хожих  зэрэг  сайн талтайг олж харав.

Урлагийн байгууллагууд заавал нүсэр  тайз засч, байр түрээслэхгүйгээр тоглолт зохион байгуулж, соёл түгээж болохыг  мэдрүүлэв. Дата байхад хүн бүхэн орон зайнаас хамааралгүй тоглолт үзэж болох шинэ соёлд суралцав.

Эмнэлэгт дугаар авах гэж хүндрэл үүсгэхгүй, лавлах утас, онлайн захиалга ажиллуулснаар дэвшил гарав. Хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх ёстойг мэдэрч,  бизнесийн орчинд шинэ орон зай байгааг бүгд хүлээн зөвшөөрөв. Хөл хорио гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдрүүлэв. Хүүхдүүддээ цаг гаргаж амждаггүй байсан эцэг эхчүүдийн толгойд юм бодогдуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Байгууллагууд ч энэ чиглэлээр арга барилаа шинэчлэх болов уу.

Цар тахлын аюул холдонгуут энэ бүхнийг орхиж, мартах бус  улам боловсронгуй болгож, нийтэд хэвшүүлээсэй. Соёлын бодлогыг тодорхойлогч салбарын  яам нь  хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top