x

Ардчилсан намаас “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аянг эхлүүллээ

Коронавирусийн халдварыг Монгол улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна. Иймийн учир АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аян 2020 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд 21 аймагт өрнөж, өндөрлөх юм.

21 аймгийн Ардчилсан намын хороод иргэд, малчдаас хандив цуглуулан  энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулна.

Энэ аяныг дэмжин Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба  тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.  

Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байна. Ийм аян анх удаа болж байгаа юм.

АРДЧИЛСАН НАМЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top