x

Хүмүүс минь ухаарч, өөрийгөө нэг хараач!

Иргэний индэр

Эх дэлхий ээжийгээ хайрлая хүмүүсээ! 
Дэлхий ээжийнхээ хэвлий уул усандаа хүүхэд насаа  үдсэн, ойн жимээр алхаж, тоглон наадаж өссөн хүмүүн билээ. Эмээ минь  биднийг уул усандаа зэрлэг догшин шунаг сэтгэлээр ханддаггүй энэрэнгүй сэтгэлтэй болгон хүмүүжүүлсэн. Эмээ минь голын ус бохирдуулж, мод хугалж болохгүй. Мод бүхэн амьтай хүн шиг гар хөлтэй амьсгалдаг гэж захидаг. Шувууны үүр сүйтгэж болохгүй, бүр сүүдрээ ч тусгадаггүй юм шүү гэж сургадаг байсан. Ингэж л өвөг дээдэс минь байгальтайгаа зөв харьцах тухай ярьж, биднийг үлгэрлэн сургасан. 
Миний хүүхэд насаа өнгөрөөсөн ой маань битүү шигүү байсан юмсан. Нас яваад ч тэр үү үе үе ойгоо санагалзах болсон. Ууландаа гарч хэсэг суулаа. Уруудаж өгсөж нилээд явлаа. Хэд хоногийн өмнө гөрөөс харж учиргүй баярласан. Өнөөдөр сэтгэл нэг л хөндүүр. Уур ч хүрээд байгаа юм шиг. Бүр хүүхдүүлээ алдчихсан эжий шиг энэлэн шаналж байлаа. 

 

Самраа өөрөөр хэлбэл өвлийн хүнсээ алдсан өөдөсхөн хэрэм өлбөрч бурханы оронд заларсныг харлаа. Түүнийг харсан би зог тусч хоёр хөл минь тушигдсан. Орилж уйлмаар санагдсан. Өөрийн эрхгүй огиулан, хоёр нүдний нулимс асгарлаа. Хүйтэнтэй зэрэгцэн асгарсан нулимс хөлдөж хацар хайрч байсан. Гадаа тийм ч хүйтэн биш. Гэхдээ сэтгэл тэр чигтээ хямарч далайн давалгаа шиг хүчтэй давалгайлсан. Байгалийн хүчтэй ширүүн урсгал намайг  хайр найргүй балбаж байлаа.

Өөдөсхөн хэрмийг удаан харж чадсангүй. Цаашаа жаахан мөлхлөө. Энэ л зурвасыг давчихбал гэж бодон мөлхөж байлаа. Толгой эргэж, бүр босч чадсангүй. Хамаг хүчээ шавхан хүчлэн бослоо. 

Энд тэндгүй цохиулж, арьсаа хуулуулсан, унасан хус... Моддын “арьс”-ыг нь хуулан хадаасаар цоолжээ. Тэд дахин цэцэглэн шим шүүсээ дахин өгөхгүйгээр хатчихжээ. Байгалийн жамаар бус, ухамсаргүй хүний гараар цэл залуухан насандаа нүд хальтрам дүрийг сонгожээ.

Хавар хусны шүүс ууна гэж хүмүүс ийм болгосон. Уг нь та түүнийг эргүүлээд модоор тагласан бол энэ жил дахиад шүүс ууж болох юм шүү дээ. Харамсалтай үйлдэл. Хагас зуун жилээс илүүтэй наслах модыг цэл залуугаар нь сүйтгэжээ. Мацаж мөхсөөр хус модыг түшин босох гэтэл чадсангүй. Намартаа самрыг авах гэж хүчтэй нүдүүлсэн мод надад тулах тулгуур болж чадсангүй уналаа. Би ч зүрхэндээ хүчтэй цохиулсан мэт модоо дагаж уналаа. Мод бид хоёр хамт хар хүчинд дийлдсэн. 

Зүрх зогсох шиг мэдрэмж намайг бүрхлээ. Нулимс байтугай дуу гарахгүй хэсэг гуйван дайван зогсох гэж оролдсон. Өөрийн эрхгүй хүмүүс минь тэр хэрэм таны хүүхдүүдтэй л адилхан гэж хэлмээр. Бүр хашгирмаар. Та хус модыг биш өөрийнхөө амьсгалыг боймолж байна гэж ойлгуулмаар. Хүн та эрүүл мэндээ бодож байгаа бол байгалиа, амьтай бүгдийг хайрла. Тэгж гэмээн бид урт удаан насална. Элбэг дэлбэг энх тунх амьдарна. Бид ухамсар дорой шуналаасаа болж дэлхий эжийгээ хөнөөж байна. Эцсийн эцэст дэлхий биш, бид дэлхийгээ хөнөөж байна. Гэрээ үгүй хийсэн өвлийн хүйтэнд хаана амьдарч амь гарах юм бэ. Үүнтэй агаар нэгэн.

Ой модгүй бол бид амьсгалах агаар хүчилтөрөгч үгүй болно. Газрын гүний ус татраад амьтан, хүнгүй хэцүүдэнэ. Хорвоо ертөнц гэдэг чинь угтаан бол хүмүүн та өөрөө юм шүү дээ. Хүмүүс минь ухаарч нэг өөрийгөө хараач! Гуйж байна.

Ж.Гансүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (96.51.170.216)
    Хэрэм чинь өвлийн хоолоо бэлдэх гэж маш их ажилладаг юм билээ.Боргоцойнуудаа газар булж өвлийн идэшээ бэлддэг.Гэтэл манайд хэдэн мянган хүн самранд явсан гээд байлаа уу.Тэр хүмүүс чинь байгаль орчиноо сүйтгэж дийлдэшгүй нүгэл хийж байгаа хүмүүс.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top