x

Үндсэн хуулийн дээр заларсан “13-ын А” маягт

Монголчууд  “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэлцдэг. Хүний амь наснаас илүү эрхэм зүйл хаа байх билээ. Гэтэл жирийн үед ч, цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэм, ер нь аль ч үед манай эрүүл мэндийн салбарт  хүний амь бус “13-ын А” маягт гэх алгын чинээ цаас л чухалд тооцогдох болж гажуудал үүрлэсээр ирлээ. Сая  цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үеэр нийслэлээс хөдөө орон нутгаас Улаанбаатарт албан болон амин хувийн ажлаар ирээд буцаж чадалгүй хөл хоригдсон иргэдийн зарим өвдөж эмнэлэгт хандахад “13-ын А” маягт авчир гэж буцаасан тохиолдол цөөнгүй гарчээ.

Хөл хорионы үед бичиг цаас хөөцөлдөөд явах боломж иргэдэд хомс. Байлаа гэхэд “13-ын А маягт” олж ирэх гээд талдаа 600 км, ирэх очих нийлээд 1200 км явах шаардлага үүсч байна. Тэр цаасгүй бол эмнэлэг хүлээж авахгүй. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүйгээс үүдэж эрдэнэт  хүний амь эрсдвэл яах билээ. Нэг ёсондоо хүний амь бус алгын чинээ  тэр цаас  л эмч, эмнэлгийнхэнд чухал гэж үү.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн хүн эмч, эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй гэж заасан. Гэтэл бодит байдалд Үндсэн хууль бус “13-ын А маягт” дархан эрхтэй, бурхан шиг шүтэгдэж байна. Иргэд эмч, эмнэлгээ сонгох байтугай, ямар нь бий. Ямар ч сонголтгүй нөхцөлд өвдөөд очсон нэгнийг өнөөх цаагүй бол эмнэлэг, эмч нарын зүгээс буцаах энүүхэнд.

Тэр цаасны ид шид нь анхан  шатны  эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчид, III шатлалын эмнэлэг рүү  өвчтөн илгээх зорилготой. Эмнэлгийн нэршил нь “13-ын А маягт”. Аймаг, сумынхаа эмнэлгээс энэ хуудсыг авах гэж өчнөөн хоног, сараар хүлээж  өвчнөө хүндрүүлсэн гэх гомдол аль эртнээс тасардаггүй. Хүний амьнаас үнэтэй хуудас цаасны тухай шүүмжлээгүй хүн, асуудал хөндөөгүй хэвлэл бараг л үгүй. Гэтэл  “13-ын А маягт” өнөөдөр ч  асуудал дагуулсан хэвээр байна.

Үндсэн хуулиар олгосон “Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй” гэснээр бол хэзээ ч, хаана ч, аль ч шатлалын эмнэлэгт хандах эрхтэй. Амьд явах эрхтэй гэснээр бол үүнд ямар  нэгэн саад тотгор байх  ёсгүй гэсэн утга ойлгогдоно. Дээр нь эмч, эмнэлгээ өвчтөн өөрөө сонгох эрхтэй гэж заасан байна шүү дээ. Гэтэл ийн  зориод очсон иргэнээ эмнэлэг нь  хүлээж авдаггүй. Ийм гажуудал зөвхөн Монголд л байна.

Уг нь  өнөөдөр  Монгол Улс  захын сумаа эхлээд   шилэн кабелийн сүлжээнд бүрэн  холбогдож, төрийн байгууллагууд хоорондоо цаг хугацаа, орон зай хамаарахгүй мэдээлэл солилцдог болсон. Байгууллагын данснаас эхлээд шилэн, ил тод болж бүх зүйл  цахимжсан. Будаа агшаагчаас өгсүүлээд  00-ийн суултуур хүртэл ухаалаг болсон. Гэтэл бид өнөө хүртэл аль социализмын үед л эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлж байсан “13-ын А маягт”-тайгаа зууралдсаар. Үүнийгээ эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэгтэй холбон тайлбарладаг. Эмнэлгийн үйлчилгээний санхүүжилтийн  50 хувийг Нийгмийн даатгал, 50 хувийг төр  хариуцдагтай холбоотой. Тиймээс маягт шаарддаг, буцаагаал тухайн хүний 13 Б маягтыг аймаг, сум руу нь бичиж илгээдэг  гэх.

Монголын хүн ам урд хөршийнх шиг тэрбумаар тоологдохгүй. Дөнгөж гуравхан сая гаруй хүн амтай  атал  эмнэлгүүд нь  ачааллаа дийлдэггүй гэхээр улсаараа өвдчихсөн “хэвтэрт байна”. Нөгөөтэйгүүр, энэ үзүүлэлт  эрүүл мэндийн тогтолцоо буруу тийшээ хөгжиж, иргэдээ чирэгдүүлж ирснийх гэхэд хилсдүүлсэн болохгүй. Ямартай ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр иржээ.

Түүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээгүй бол эмнэлэгт үзүүлэх эрхгүй,  үхсэн ч тухайн  хүний хохь гэсэн бичигдээгүй хууль үйлчилсээр...Бас нэг гажуудал нь  “13-ын А” маягтгүй л бол III шатлалын эмнэлэгт үзүүлэх эрхгүй,  эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үхвэл  бас л тухайн хүний хохь бололтой.

Улсын чанартай томоохон эмнэлгүүд,  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв  гэх мэт  нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлага үүсвэл тухайн иргэн эхлээд аймаг, сум, дүүргийнхээ   өрхийн эмнэлгийг зорих хэрэгтэй болно. Тэд III шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд “13-ын А” маягтын бичилтийг хийнэ. Цаашлаад тамга  тэмдэг дарах, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын гарын үсэг гээд бөөн чирэгдэл үүснэ. Ийм л байдалтай явж ирлээ. Сүүлийн жилүүдэд энэ арай биш байгааг дээр дооргүй ярьсаар “Яаралтай түргэн тусламжийн төв”-үүдийг байгуулснаар дэвшил гарсан. Ажлаар хотод ирээд, хөдөө томилолтоор очоод өвдсөн  хэн боловч тус төвөөр үйлчлүүлэхэд “13-ын А маягт” нэхэлгүй яаралтай тусламж үзүүлэх зорилготой. Гэтэл хувь хүний үзэмжээр хандаж, хүндрэл чирэгдэл учруулдаг эмч, эмнэлгийн ажилтнуудын хуучинсаг арга барил нь хэвээрээ  байна.  Мөн 21 аймгийг гурав хуваан улсын эмнэлгүүдэд хариуцуулсан. Тухайлбал, зүүн бүсийн аймгууд Улсын төв II эмнэлэгээр үйлчлүүлэх болсноор хүнд суртал, чирэгдэл багассан сайн талтай.

Эцэст нь тэмдэглэхэд  “13-ын А маягт” шаардахгүй  эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэж баттай  хэлж чадах  улсын эмнэлэг алга. Хувийн эмнэлгүүд төлбөрийг нь шууд бодож аваад шуурхай үйлчилдэг, иймээс даатгал, маягт шаарддаггүй. Гэвч гэнэт өвдсөн, унаж таталт өгсөн тохиолдолд хамгийн ойрхон байгаа эмнэлгээ бараадахаас өөр яах билээ. Энэ тохиолдолд Яаралтай тусламжийн төв эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой. 

Харин бусад шатлалын эмнэлэгт  гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоог халж, 13-ын А маягт” шаарддаг гажуудлаа яаралтай арилгаасай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top