x

Б.Навчаа: Намайг Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа айлгасан

Өчигдөр нийгмийн сүлжээг нилээдгүй донсолгосон мэдээлэл түгсэн. Тодруулбал, жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гомдлоор шүүхэд дуудагдсан яллах дүгнэлтээ олон нийтэд харуулсан явдал байв.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт, түүнд орсон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийн тухай заалтад сайд Х.Нямбаатарын буруутган бичсэн байсан юм.

Энэ асуудлаар өнөөдөр жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа дахин нэг ноцтой мэдээлэл хийлээ. 

Тэрээр "За уучлаарай сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь Хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан" гэж бичжээ. 

Харин 2017 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахад Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд оролцох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэж намайг гүтгэж байна. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд тохиролцож орох гэмт хэрэг бол 1926 оноос хойших үе үеийн Эрүүгийн хуулиудад хуульчлагдаж ирсэн. Өмнөх хууль батлагдах үед би хууль тогтоогчоор ажиллаж байгаагүй. Үүнтэй холбоотой миний нэр төрийг гутаах ажлыг маш зохион байгуулалттайгаар хийж байна. Энэ ажлыг гардаж гүйцэтгэсэн хүний нэг бол жүжигчин Б.Навчаа. Би өөрөө охин хүүхэдтэй эцэг хүн. Эцгийг нь 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог хүчиндэгч гэж гүтгэх нь аав хүнд ямар байх вэ. Энэ утгаараа сонгуулийн үеэр ийм гүтгэлэг тараасан хүмүүсийг хуульчаараа дамжуулан цагдаагийн байгууллагад өгсөн. Хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй прокурорын шатанд яваа. Аливаа гүтгэлэг хэмжээ хязгаар байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй хуулийнхаа төлөө гэр бүл, үр хүүхэд рүүгээ дайруулдаг гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс өргөдөл гаргасан" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top