x

ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз хандивлалаа

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мянгат малчин Х.Хашчулууны гэр бүл ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз махыг хандивлажээ.

Мянгат малчин Х.Хашчулуун "Хөдөөгийн бид чинь байнга зурагтаар мэдээгээ үздэг. Халдварын талаарх мэдээг үзэж байхдаа ХӨСҮТ-ийнхнийг хараад, сэтгэл эмзэглэсэн юм. Тэгээд гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад 100 ямаа өгөх шийдвэр гаргасан. Улаанбаатарт очоод, яаж хэрхэн өгөхөө мэдэхгүй байсан болохоор багийн засаг дарга н.Бямбачулуун, сумын засаг дарга н.Бямбасүрэн хоёрт уламжилсан. Тэд маань ч ХӨСҮТ рүү холбож өгөөд намайг Д.Нямхүү захиралтай яриулсан.

Би 100 ямаа хандивлах гэж байгаа тухайгаа хэлээд амьдаар нь авах уу гээд  захирлаас асуусан. Тэгсэн Д.Нямхүү захирал баярласнаа хэлээд бид ажил ихтэй байгаа та хэд маань нядлаад аваад ирвэл их сайн байна гэсэн. Тэгээд бид Төмөрбулаг сумандаа нядалгаа хийж, хоёр машинд ачаад Улаанбаатар хотод ирсэн. Махаа гэдэс цувдайтай нь бүгдийг нь өчигдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд сэтгэл өндөр байна" гэлээ. 

Харин түүний гэргий Д.Мөнхзул "Манайх ам бүл гурвуулаа, ганц хүү маань 12 дугаар ангид сурдаг. Залуу туслах малчин авч ажиллуулдаг бөгөөд жилдээ 50 малын туслалцаа өгч ажиллуулдаг юм. Манай хадам аав Хөвсгөл аймгийн алдарт уяач Ж.Хөрөнгөө, хадам ээж Б.Норовсамбуу гээд сайн малчин хүмүүс байсан. Миний аавыг Ц.Дамбий, ээжийг маань Ц.Сосор гэдэг нутаг усандаа нэр хүндтэй, удам судар сайтай сайхан хүмүүс байсан. Энэ хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй билээ.

Бид Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд алдаршсан Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж нийт 1,400 ямаатай болсноос 100-г нь ХӨСҮТ-д хандивлаж байгаа юм.

Уржигдар хот руу гараад хонон өнжин 1,000 гаруй км яваад өчигдөр ирсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх монгол ардын зүйр үг бий. Тэр үгийг л бид хоёр их бодсон.

Монгол Улс гэлтгүй дэлхий нийт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед гэр бүлийнхээ зүгээс өчүүхэн ч гэсэн тус дэм болж байгаадаа маш их баяртай байна. Зардал мөнгөө гаргаад, хол замд ядарч ирсэн минь ХӨСҮТ-ийн ажилчдыг харсны дараа зовлон биш санагдсан. Бас өөрсдөөрөө бахархсан. ХӨСҮТ-д хандиваа өгчихөөд одоо нутаг буцах гээд PCR шинжилгээнийхээ хариуг хүлээгээд сууж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top