x

Цахим үзэсгэлэнд 43 байгууллага 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна

Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулах гэж байна. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-“Экспорт Монгол 2020” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг "Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээе" уриан доор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан.  

-Мэдээж энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд цар тахлын үед болж байгаагаараа онцлог. Үзэсгэлэнгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-www.exportmongolia.org ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ бүхий экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаараа давуу талтай. Мөн Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D болон 2D цахим үзэсгэлэн анх удаа  цахимаар зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь “Экспорт Монгол 2020” олон улсын форумаар цар тахлын хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх юм. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орны үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад байна шүү дээ. Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар улс орон болгон өөрсдийн гарцыг хайж арга замыг эрэлхийлж байна. Манай улсад ч бас дээрх нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах, эерэг гарц боломжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид хамтдаа эрэлхийлж байна.  

Цахим форумаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч, хөрөнгө оруулагчид харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох юм.

-Олон улсын үзэсгэлэн учраас оролцох аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгуур тогтоосон уу?

-Үзэсгэлэнд оролцох урилга, мэдээллийг бизнес эрхлэгчдэд сүүлийн нэг сар гаруй хугацаанд хэвлэл мэдээллийн бүх сувгаар хүргэн бүтээгдэхүүнийг бүртгэн экспортын чиг баримжаатай, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шалгаруулсан.

Энэ хугацаанд 156 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүртгүүлсэнээс 43 павильонд 43 байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  цахим платформд байршуулаад байна.

-Бүтээгдэхүүний нэр төрлийн талаар тодруулахгүй юу?

-Үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, хүнс, тээвэр ложистик, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ оролцож байна. Энэхүү үзэсгэлэнгийн хувьд 14 хоног байршина.  Цаашид бид уул уурхайн бус салбаруудаа ангилан бүтээгдэхүүн үйлчилгээг нь энэ платформоор дамжуулан сар бүр дэлхийд танилцуулахаар төлөвлөж байна.

-Цахим үзэсгэлэнгийн онцлогуудаас дурьдвал?

-Энэхүү цахим үзэсгэлэн нь худалдан авагч үзэсгэлэнд оролцогчидтой цахимаар  шууд холбогдох, холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бий болгосон. Цахим үзэсгэлэнд оролцогчийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 3D, 2D павильоноос бүрэн авах боломжтой ба гадаад, дотоодын үзэсгэлэн үзэгч цахимаар шууд холбогдох боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой юм. Хил хязгаар хаагдсан өнөө үед, хил хязгаарыг цахимаар даван Монголын үндэсний бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломжийг бид эрэлхийлж байна.

Олон улсын жишгийг дагаж, дижитал худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ эрин үед хамтдаа алхацгаая.

https://www.youtube.com/watch?v=Bwg78u7k8hg&feature=youtu.be&fbclid=IwAR2AK0_PkdLm882ReiK143yiY8HV4VhShsFkT9z5dGc6jx9xXE2wQGmPOT8 энэ зааврын дагуу www.exportmongolia.org -д бүртгүүлж, оролцохыг урьж байна.

Фэйсбүүкийн ExportMongolia цахим хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 5 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 5 цаг 10 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 5 цаг 14 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 5 цаг 17 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 5 цаг 20 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 5 цаг 25 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 5 цаг 35 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 5 цаг 44 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 9 цаг 14 мин Месси 80 мянган евро хандивлажээ 9 цаг 45 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 55 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 55 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 0 мин Дайн өөрчлөгдсөөр байна 10 цаг 15 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 10 цаг 21 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 11 цаг 9 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top