x

Охины өвчин явцаар хүндэрч, амьсгалыг аппаратаар удирдаж байжээ

Олон нийтийн сүлжээнд 10 настай охин эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, тусгаарлах өрөөнд байсаар нас барлаа хэмээх мэдээлэл цацагдаад байна. Тухайн хүүхдэд ямар эмчилгээ, тусламж үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө. 

"Талийгаас охин орны ар хөндий рүү эвгүй унасны улмаас арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө хэмээн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын түргэн дуудаж үзүүлэхэд, түргэн тусламжийн эмч нар “Хордлого” гэж оношлон дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.

Ингэснээр зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан.

Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн тухай эцэг, эх нь хэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн тул Түргэн тусламж дуудан Зүүн хараагийн эмнэлэгт хэвтжээ.

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07:30 цаг, 10:38 цагт тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан бөгөөд хүүхдийг зөөвөрлөж огт болохгүйг хэлсэн байна. 

Харин гэр бүлийнхэн нь охиныг зөөвөрлөн хотод ирсэн аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны 17:35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн утсаар холбогдож, 22-н товчоонд хүнд хүүхэд ирлээ гэх мэдээллийг ЭХЭМҮТ-д өгчээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт очиход тухайн үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн тул ЭХЭМҮТ зохих журмын дагуу тусгаарлан авахаар болжээ. Тухайн үед Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул өөрсдийн түргэний машинаараа авахыг хүссэн байна. 

Ажлын бус цаг учир ЭХЭМҮТ эмч, сувилагчаа дуудаж, яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлжээ. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн учир дуудлагын машинаа замаас буцаасан байна.

Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн бөгөөд Тархвар судлаач 17:54 цагт, ерөнхий захирал 18:34 цагт Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч, сувилагч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19:30 цагт орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээний сорил авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05:15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19:40-08:10 минутийн хооронд мэдээлж байжээ.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компютер томографийн шинжилгээ хийхэд тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч, эмч, сувилагчийн баг 24 цагаар ажиллажээ.

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16:00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн боловч арваннэгдүгээр сарын 25-ны 13:45 цагт энджээ.

Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн байна.

Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ

  • ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,

  • Чих, хамар, хоолой, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Талийгаач хүүхдийг тусгаарлах өрөөнд оруулсан, эцэг, эхтэй нь огт уулзуулаагүй тухай мэдээлэлд ЭХЭМҮТ-өөс "Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20 дугаар сургууль дээр өгнө гэсэн байна.

Гэвч 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн орчимд шинжилгээний хариугаа аваад Яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top