x

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнууд дэлхийн банкны салбарын дэвшлийг шат ахиулж байна

12 сарын 8, Женев хот. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгаас “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдсэн 38 гишүүн банкны Парисын хэлэлцээрийн дагуу өөрсдийн зээлийн багц болон үйл ажиллагааг уялдуулах амлалт өгснөөс хойш 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эхний алхмуудын талаар мэдээлсэн тайланг хүргэж байна.

Дашрамд дурдахад, Голомт банк нь энэхүү амлалтыг батлан хэрэгжүүлж буй Монгол Улсын цор ганц арилжааны банк юм.

 

Тайланд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдсэн банкнуудын эхний 12 сарын хугацаанд 2050 он гэхэд цэвэр эдийн засагт (net-zero economy) шилжих хөдөлгөөнийг дэмжих амлалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тоймыг харуулжээ. Эдгээр арга хэмжээг дараах 6 бүлэгт ангилсан байна.

  1. Зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг үнэлэх

  2. Харилцагчдынхаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа үйл ажиллагааг дэмжих

  3. Уур амьсгалтай холбоотой шилжилтийн эрсдэлүүдийг үнэлэх

  4. Хүлэмжийн хийн ялгарал ихтэй салбарыг санхүүжүүлэхгүй байх бодлогыг бэхжүүлэх

  5. Ногоон бизнес эрхлэгч харилцагчдын суурийг нэмэгдүүлэх

  6. Цэвэр эдийн засаг руу шилжихэд дэмжлэг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх

НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгын, банкны салбар хариуцсан багийн ахлах Симон Деттлинг "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнууд дэлхийн банкны салбарт уур амьсгалын зорилтуудын дэвшлийг шат ахиулж байна"

Тайлангаас харахад эдгээр банкнууд стратеги төлөвлөлтдөө шинжлэх ухаанд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тусгаж мөн дэлхийн дулаарлыг 2 хэмд барих зорилгынхоо хүрээнд хүлэмжийн хийн ялгарал ихтэй салбарыг санхүүжүүлэхгүй байх бодлого боловсруулж эхэлсэн байна. Хамтын амлалтад нэгдсэн 38 банк гарын үсэг зурснаас хойш 3 жилийн хугацаанд зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг бүрэн үнэлж, шинжлэх ухаанд суурилсан хүлэмжийн хийг бууруулах зорилт тавих үүрэг хүлээж байгаа.

НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгын, уур амьсгал хариуцсан багийн ахлах Ремко Фишер: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнууд Парисын хэлэлцээрийн зорилтуудтай зээлийн багцыг уялдуулах нь шаардлагатай бөгөөд боломжтой гэсэн дохиог бүх оролцогч талуудад харуулж байна. Хамтын амлалтыг баталсан гишүүн банкнууд нь НҮБ-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-д нэгдсэн бусад банкнуудаа манлайлж байна".

2021 оны 1-р улиралд эдгээр банкнууд зээлийн багцын уур амьсгалын нөлөөллийг үнэлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтот түвшинг тодорхойлох, тайлагнах талаар нэгдсэн зарчим, стандартыг “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг хэрэгжүүлэгч нийт банкнуудад танилцуулахаар төлөвлөж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт нь 2050 он гэхэд цэвэр эдийн засагт шилжих үйл явцыг дэмжиж буй дэлхийн банкны салбарын хамгийн идэвхтэй, мөн хамгийн том санаачилга юм. 15 их наяд гаруй ам.долларын хөрөнгө бүхий, дэлхийн зургаан тивээс бүрдсэн хамтын амлалтын гишүүн банкнууд Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай бизнесээ уялдуулах амлалт өгсөн НҮБ-ын “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-д нэгдсэн нийт банкнуудыг төлөөлөн уг амлалтын хэрэгжилтийг түргэсгэн ажиллаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн гишүүн банкнууд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:

• Амлалтад гарын үсэг зурсан үеэс эхлэн шийдвэртэй арга хэмжээ авах, зээлийн багцын хүрээнд хамгийн их нүүрс хүчлийн хий ялгаруулагч, уур амьсгалын нөлөөлөл өндөртэй салбаруудыг анхааран авч үзэх

• Гарын үсэг зурснаас хойш 3 жилийн хугацаанд, зээлийн багцыг дэлхийн дулаарлыг 2 хэмд барих уур амьсгалын зорилтуудтай уялдуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтуудыг дэвшүүлж тайлагнах

• Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцагчдын харилцаагаар дамжуулан бодит эдийн засагт шаардлагатай шилжилтийг санаачилж дэмжлэг үзүүлэх

Хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудын ялгаа

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын банкуудыг нэгтгэсэн, уур амьсгалын хүрээнд санхүүгийн салбараас санаачилсан цорын ганц хөдөлгөөний хувьд өнөөдрийг хүртэл эдгээр банкнуудын хийсэн ажлууд нь газар зүйн хувьд ялгаатай улс орнуудын төлөвшил мөн хөгжил дэвшлийн онцлог шинжүүдийг харуулж байна. Жишээ нь, хөгжиж буй зах зээлийн банк ЖДҮ-ийг бизнес тус бүрээр уур амьсгалын нөлөөллийг үнэлж бууруулах төлөвлөгөө гаргаж байгаа бол томоохон корпорацуудыг санхүүжүүлдэг хөгжингүй зах зээлийн банк нь зээлийн багцын хэмжээнд үнэлгээ хийх мэдээлэл, мэдлэг, нөөцтэй байна. Хамтын амлалтад гарын үсэг зурсан бүх банк энэ санаачилгад нэгдсэн нь үлгэр дууриалал болж байгаа ч хөгжиж буй зах зээлийн банкнууд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтын зорилгыг биелүүлж, шаардлагыг хангахын төлөө ажиллаж байгааг сайшаах хэрэгтэй. Дэлхийн аль улсад байгаагаас үл хамааран эдгээр банкнууд уур амьсгалын манлайлагч байхыг зорьж, өөрийн зээлийн багцыг Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхийг зорьж байгаа юм.

НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Санхүүгийн Санаачилга, Уур амьсгалын багийн ахлагч Ремко Фишер

"Уур амьсгалын манлайлагч болохыг хүсэж буй банкнууд өөрсдийн багцыг Парисын хэлэлцээрийн зорилгод бүрэн нийцүүлэх ёстой. Чухам энэ л Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт юм шүү дээ"

Тайланг эндээс татаж авна уу.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

НҮБ-ын “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-ын тухайд

Хариуцлагатай Банкны Зарчмууд нь эдгээр зарчмуудад гарын үсэг зурж нэгдсэн банкнуудын стратеги, практик үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Парисын уур амьсгалын хэлэлцээрт оруулсан нийгмийн сайн сайхан, алсын хараатай бүрэн уялдаж байхад чиглэсэн өвөрмөц тогтолцоо юм.

Өдгөө дэлхийн 200 банк өөрчлөлтийн төлөөх энэхүү хөдөлгөөнд нэгдэж, байгаль дэлхий хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа эерэг хувь нэмрийг оруулах ирээдүйн банкны салбарыг тэргүүлэн ажиллаж байна.

Эдгээр банк нь дэлхийн банкны салбарын гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг. Ийм хүсэл эрмэлзэл зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед урьд өмнө хийгдэж байгаагүй том цар хүрээтэй санаачилга болж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 5 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 5 цаг 10 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 5 цаг 14 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 5 цаг 17 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 5 цаг 21 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 5 цаг 26 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 5 цаг 36 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 5 цаг 45 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 9 цаг 14 мин Месси 80 мянган евро хандивлажээ 9 цаг 46 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 56 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 56 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 1 мин Дайн өөрчлөгдсөөр байна 10 цаг 16 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 10 цаг 22 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 11 цаг 10 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top