x

Д.Нарантуяа: ЭМЯ үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй

Эрүүл Мэндийн Яамны Санхүү, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Наратуяагаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсныг хүргэж байна. 

-Ковид-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 центээр худалдан авсан. Нэг бүрийн үнэд бүх тээврийн хөлс, БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас Улаанбаатарт ирэх тээврийн хөлс бүгд багтсан гэрээ хийгджээ. Дараагийн 200 мянган оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 17-нд SD BIOSENSOR компаниас оношлуурын үндсэн үнээр байгуулсан гэрээний дагуу 4.97 центээр нийт 994.0 мянган долларын гэрээ байгуулагдсан. Үүнд тээврийн хөлс багтаагүй. 200 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг Инчеонд авчрах, Инчеоноос Улаанбаатарт авчрахад 87 сая төгрөгийн тээврийн зардал төлсөн.

-Оношлуурын нэг бүрийн үнэд тээврийн зардал орж байгаа гэлээ. Нэг оношлуурт хэдэн төгрөг ногдож байгаа вэ?

-Тээврийн нийт зардлыг нийт оношлуурт хуваахад нэг оношлуурт 0.16 цент ногдож, нэг оношлуурын үнэ 5.13 цент болж байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр оношлуурын нэг нь тээврийн хөлс шингээсэн, нөгөө нь тээврийн хөлс шингээгээгүй үнэ юм.  

ЭМЯ-наас энэ талын бүх мэдээллийг ил тодоор шилэн дансанд байршуулсан бөгөөд хууль зөрчсөн болон өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье.

-119.мн сайтыг бүтээхэд их хэмжээний мөнгө зарцуулсан байж магадгүй гэсэн  яриа мөн гараад буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-119.мн сайтыг байгуулахын тулд 508 сая төгрөгийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь огт үндэслэлгүй худал, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Учир нь Эрүүл мэндийн яамнаас одоогийн байдлаар 119.мн сайтыг хийж байгаа компанитай огт гэрээ байгуулаагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 1 цаг 53 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 2 цаг 12 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 2 цаг 18 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 2 цаг 25 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 2 цаг 32 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 2 цаг 57 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 3 цаг 6 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 3 цаг 13 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 3 цаг 22 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 3 цаг 30 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 4 цаг 1 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 4 цаг 36 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 5 цаг 40 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 18 цаг 54 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 20 цаг 11 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 20 цаг 44 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 20 цаг 50 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 23 цаг 0 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 23 цаг 5 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 23 цаг 10 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top