x

Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа ар гэрийнхний тусгаарлалтад анхаарна

Ковид-19 халдварын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон Эрдэнэтийн иргэдийг татаж авах гэж буйтай холбогдуулан энэ ажлыг хийж гүйцэтгэхээр үйлдвэрийн Шуурхай штаб бэлтгэл хангаж байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн дотор "Эрдэнэт" үйлдвэрийн ажилтнуудын ар гэр, оюутан хүүхдүүд байгаа тул тэдний гэрийн тусгаарлалт, ажиглалтад анхаарал тавьж ажиллах юм.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот буюу халдварын голомтоос ирж буй иргэдээ гэрийн тусгаарлалтад заавал 14 хоног байлгахын зэрэгцээ гэр бүлийн гишүүдийг дээрх хугацаагаар давхар тусгаарлах чиглэл өгсөн байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудаа хэвийн ажиллуулах чиглэл барьж байна гэж Шуурхай штабын дарга Д.Мөнхболд онцлов. 

Тиймээс үйлдвэрийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг өөр газарт байрлуулах, тухайлбал оюутан хүүхдийг өвөө эмээ болон бусад ах дүүгийн гэрт тусгаарлах боломжийг судалж байгаа юм.

Тандалтын судалгааг үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран гаргаж байгаа аж. Ковид-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор "Эрдэнэт" үйлдвэр, үйлдвэрлэлийн бүсээ дөрвөн хэсэгт хуваан, өглөө орой ирж, буцах ажилтнуудаа шууд ажил, гэр гэсэн маршрутаар зөөж, хүргэж байна. Бүс хооронд шилжиж ажиллах шаардлага гарах үед хариуцсан цехийн удирдлагууд тусгай журмын дагуу зохицуулж байна. Мөн ариутгал халдваргүйтлийн бодис, ариутгагч, амны хаалтны нөөцийг бүтцийн нэгжүүдийн агуулахад татаж авч, ойртуулан, цехүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top