x

Голомт банкны салбар, нэгжүүд харилцагчдадаа банкны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна

УОК-ын зөвшөөрлийн дагуу Голомт банкны Улаанбаатар хот дахь нэр бүхий салбар нэгжүүд 9:00-16:00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байна.

Орон нутгийн харилцагчдын хувьд, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Сэлэнгэ аймгийн салбараас бусад орон нутагт Онцгой байдлын газраас тусгайлан цаг заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл банкны салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.

/Ажиллаж буй салбаруудын мэдээллийг https://www.golomtbank.com/ хаягаас аваарай./ 

Голомт банкны салбар, нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, харилцагчдыг эрсдэлд оруулахгүй байхад анхааран хүн хоорондын зайг барьж үйлчлүүлэх тал дээр зохион байгуулалт хийж, бүх ATM, CDM, Киоск машинууддаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн харилцагчдаа болон ажилтнуудаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Гэсэн хэдий ч нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх, үйлчилгээний танхимд хүн хоорондын зай бариулах шаардлагын улмаас харилцагчид гадаа дугаарлах асуудал үүсэж байгаа тул хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд тус банкнаас харилцагчдаа халамжлах үйлчилгээг хэрэгжүүлж, халуун аарц, чацарганаар үйлчилж байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Голомт банк нь харилцагчдадаа уян хатан нөхцөл бүхий үйлчилгээнүүдийг санал болгохыг зорин ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу харилцагчдын зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг https://zeel.golomtbank.com/ хаягаар хүлээн авч хурдан хугацаанд хариу өгөн шийдвэрлэхээр ажиллаж байна.

Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед та бүхэн аль болох гэрээсээ гаралгүй Голомт банкны Интернэт банк, Смарт банкны аппликэйшн, SocialPay аппликэйшнийг ашиглан банкны үйлчилгээнүүдийг авч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалаарай.

Энх цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж, халдвар хамгааллын дэглэмээ барьцгаая!

iСанал болгох
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top