x

Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрэл"-ийн Эрдэнэбатыг суллах үүргийг шүүгчдэд өгсөн үү?

Нэг үе УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан "Эрэл"-ийн Эрдэнэбат нь дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд бусдаас их хэмжээний мөнгө залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож 2020 оны 8-р сарын 06-ны өдөр Хан-Уул Дүүргийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял шийтгүүлсэн тухай өмнө мэдээлэгдэж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа тэрээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан юм байна. Уг шүүх хурал нь маргааш буюу 2020 оны 12-р сарын 08-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн Давж заалдах шатны шүүхэд товлогджээ.

Гэвч уг шүүх хурлыг угтан өнөөдөр "Монголчуудын нэгдсэн онлайн телевиз"/mnworld.tv/ гэсэн пэйж хуудсаар "Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг болон Нийслэлийн шүүхийн шүүгч нарыг дуудаж, "Эрэл"-ийн Эрдэнбатыг хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, Эрдэнэбатыг батлан даалтаар суллах үүрэг өгчээ" гэх мэдээллийг нийтэлсэн байна. Өгсөн үүргийн дагуу УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг нь Эрдэнэтын хэргийг хөөцөлдөж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн Сам.Отгонбаяр, өмгөөлөгч Х.Энхбат, Эрдэнэбатын өмгөөлөгч Отгонбат нар 2020 оны 11-р сард Цонжинболдогийн Морьтой хөшөөний хойно баригдаж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн газарт уулзсан тухай ч мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж цааш нь, "Эрэл"-ийн Эрдэнэбат нь Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкинд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй, өнөөдрийг хүртэл дээрх банкнуудаас авсан зээлээ төлөөгүй. Б.Эрдэнэбат нь ерөнхийлөгч Х.Баттулгыг анх 2004 онд өөрийн Эх Орон Намаас нэр дэвшүүлж улс төрд оруулсан хүн. Шударга бусын хонгилыг нураана, шүүхийг шударга болгоно, авилгагүй болгоно гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь улс төрд хөтлөн оруулж ирсэн "Эрэл"-ийн Эрдэнэтыг суллах үүргийг өөрийн томилдог Ерөнхий шүүгч, шүүгч нарт өгсөн нь шударга ёсонд нийцэх үү? 

Шүүхийн шийдвэрээр гарсан 20 тэрбумийн хохирлоо төлөөгүй "Эрэл"-ийн Эрдэнэбат ийнхүү Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу удахгүй суллагдахаар боллоо... хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: mnworld.tv

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top