x

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны сүүлийн дөрвөн жилийн гэрээний биелэлтийг талууд дүгнэх гэж байна. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудын талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг үйлдвэрийн хувьд Эрдэнэт хотын хөгжил дэвшилтэй уялдаа холбоотой шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр хийх ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Бидний хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтмол 95-аас дээш хувийн биелэлттэй байгаа. Жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгадаг. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар бид хотдоо “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бусад цаг үеийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн үед ч аймаг, Эрдэнэт үйлдвэртэй нягт хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг босгож байна.

Тухайлбал, орон сууцны хорооллууд, олон жил саатаж буй 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бүгдээс харахад, бидний хамтын ажиллагаа бэхжиж, сайн үр дүн гарч байна гэдгийг хэлье. Өмнө нь талууд хамтран ажиллах хэлэлцээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд албан ёсны гэрээ байгуулан, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Удахгүй хоёр талын хамтын ажиллагааны гэрээ дүгнэх ажлын хэсгийнхэн 4 жилийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. Үүний дараа бид ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөнө. Бид, Эрдэнэт үйлдвэрээ түшиглэн агаарын бохирдол утааны асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байна. Ингэснээр хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэдэгт санал нэгдсэн байгаа. Түүнчлэн Орхон аймгийн 100 гаруй мянган иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлуудад томоохон дорвитой шийдвэрийг хамтран гаргаж, гэрээний нийт төсөвт өртгийн 60-70 хувийг үүнд зарцуулах байдлаар ажиллана” хэмээн онцоллоо гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 1 цаг 39 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 1 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 1 цаг 50 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 1 цаг 57 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 2 цаг 4 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 4 цаг 54 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 5 цаг 13 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 5 цаг 19 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 5 цаг 26 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 5 цаг 33 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 5 цаг 58 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 6 цаг 8 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 6 цаг 14 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 6 цаг 23 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 6 цаг 31 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 7 цаг 2 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 7 цаг 37 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 8 цаг 41 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 21 цаг 55 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 23 цаг 12 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top