x

“Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон нь үндсэн хуулийн зөрчил болох нөхцөл бүрдэв

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Үүнийг 2019 оны есдүгээр сарын 13-нд дахин зургаан сараар сунгаж, тэр нь 2020 оны гуравдугаар сарын 13-нд дуусгавар болсон.

Улмаар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаас сунгаж тогтоолоор баталгаажуулсан.

Энэ нь  “Эрдэнэт үйлдвэр”, “Монгол­росцветмет”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах,  хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох  асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ хэрэг, маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болсон тухай Засгийн газрын албан мэдээлэлд дурдсан байдаг.

Онцгой дэглэмтэй байсан өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”  ХХК-ийг  2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталсан юм.

Тэгвэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дээрх ТӨҮГ /ХХК/-уудад онцгой дэглэмийг дахин зургаан сараар тогтоохоор Засгийн газар шийдэж байх агшинд  Үндсэн хуулийн Цэц үүнийг Үндсэн хуулийн зөрчил болох нөхцлийг бүрдүүлсэн дүгнэлтийг гаргажээ.

Цэцийн дунд суудлын хуралдаан Хан-Уул дүүргийн иргэн Ж.Эрхэмбаатар, Баянгол дүүргийн иргэн Н.Ариунболд, ХУД-ийн иргэн Д.Оросоо,  Налайх дүүргийн иргэн Н.Мөнгөнцацрал, Баянгол дүүргийн иргэн Д.Цэрэнбадам нарын гаргасан “УИХ-аас 1997 оны тавдугаар сарын 1-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ. Үүнээс өмнө гарсан хууль тогтоомжийг хянан шийдвэрлэхгүй. ...Одоо үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш ...1991 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай зэрэг найман хуулийг одоо болтол УИХ-аас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна. ...Энэ нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1,  66 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдээллийн дагуу үүссэн маргааныг хэлэлцжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай “Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх. Болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Бага хурлаас Тогтоох нь” гэж байгаад “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай”, “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэж БНМАУ-ын Бага хурлын баталсан хуулийг хэрэглэж дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосонтой холбогдох агуулга бүхий мэдээллийг дээрх нэр бүхий иргэдээс гаргасан байгаа юм.

Энэ асуудлыг Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, илтгэгч гишүүн Ц.Нанзаддорж, гишүүн Г.Туулхүү, Ш.Солонго, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна.

Мэдээллийн талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Цэцэд ирүүлсэн тайлбартаа “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, Цэц нь Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс, түүнд тусгагдсан зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд шийдвэрээ гаргана. Энэ үүднээс Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжид нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй” гэжээ.

Харин Үндсэн хуулийн Цэц энэ маргааныг хянан хэлэлцээд “Мэдэээлэл гаргагчдын мэдээлэлд “...Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэсэн байдаг” гэж дурдсан байна.

Тус агуулгын хүрээнд Цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг.

Харин Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар олгосон үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг хамгаалах үүрэг хүлээнэ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Цэцийн эрх хэмжээг цаг хугацааны хүчин зүйлээр үндэслэлгүй хязгаарлаж, үндэсний эрх зүйн нэгдмэл орон зайг үүсгэсэн байна. Ийнхүү Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарласан байх тул Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг уг хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай гэжээ.

Товчоор хэлэхэд, энэ дүгнэлтээр Үндсэн хуулийн Цэцэд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрх нээгдэж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Цэц маргаан хэлэлцвэл “Үндсэн хуулийн зөрчил” болох нөхцөл бүрдлээ гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top