x

Эрдэнэт үйлдвэр хоёр ажилтнаа таун хаусаар шагналаа

Даваа гараг бүр болдог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэнг 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг гардуулав.

Мөн хөдөлмөрийн хамт олноо манлайлан, ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнастад “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусны түлхүүр гардуулсан юм.Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллах хугацаандаа Улаанбаатар экспедицийн хайгуулын гуравдугаар ангид ажиллаж Таван толгойн нөөц тогтоохоос ажлын гараагаа эхэлж, Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтыг удирдсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”-ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан. Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ.

“Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг даруй 40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн газрын удирдлагууд үзжээ.

Харин ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн тэргүүний ажилтан, шинийг санаачлагч Г.Мөнхнаст нь 2006, 2018 оны Хөдөлмөрийн аварга бөгөөд 2012 онд “Уурхайчны алдар” алтан медаль, 2016 онд “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчин юм. Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар бэлэг барисан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top