x

Сэлэнгэд 4, Дорноговьд 3 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар 404 боллоо

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, аймгийн салбар лабораторид нийт 14,019 хүнд шинжилгээ хийснээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байжээ. Үүнээс долоон сорьцод коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тандалтын бусад сорьцод халдвар илрээгүй байна.

Дээрх долоон тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн нь мөн гэр бүлийн хавьтлууд байжээ.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй гэв.

Дотоодод голомтлон гарсан халдвараас 13 хүн эдгэрчээ

А.Амбасэлмаа:

-Өчигдөр эдгэрсэн 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны буй сувилалын ажиглалтад шилжлээ. Эмнэлгээс гарсан хүмүүсийн дотор голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгийн 1, Орхоны 4, Дорноговь аймгийн нэг хүн голомтлосон халдвараас эдгэрч ажиглалтад шилжлээ. Мөн ТИР машины жолооч нэг хүн, Энхсаран сувилалд халдвар авсан хоёр хүн, ингээд нийт 16 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 849 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 тохиолдол эмчлэгдэж байна" гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тохиолдол 404 /2020.12.06-ны байдлаар/

  • Сэлэнгэд - 201
  • Улаанбаатарт - 99  
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 24
  • Дорноговьд - 28
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top