x

Орон нутгийн нислэг үйлдэж эхэллээ

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн нислэг үйлдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран өнөөдрийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллалаа.

Коронавирусний PCR шинжилгээ өгсөн зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлэхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж байна. Нисэх буудал руу иргэд хувийн машинаар хүргүүлж ирэхэд нисэх буудлын хувьд холбогдох бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байгаа юм.

Агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд “Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална 3 цаг 9 минутын өмнө Улаанбаатар хот төрийн үйлчилгээ авах боломжтой “Өглөөний гудамж”-тай болно 3 цаг 14 минутын өмнө Сирид эдийн засгийн хямрал нүүрлэж, дайны эхэн үеэс ч хүнд байна 4 цаг 16 минутын өмнө Шүүхээс Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөхөөс татгалзлаа 4 цаг 25 минутын өмнө Вьетнам улсаас Монгол улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 5 цаг 16 минутын өмнө Б.Отгонбаяр: Цэргийн алба хаагчдын дунд гарсан зөрчлийг ажлын хэсэг шалгаж байна 5 цаг 32 минутын өмнө "Ододтой бүжиглэе" шоуны энхий дугаар Гуравдугаар сарын 7-нд цацагдана 6 цаг 47 минутын өмнө Сү.Батболд: Х.Баттулгыг хуулийн байгууллагад өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно 7 цаг 12 минутын өмнө Г.Сайханбаяр: Халагдсан цэргүүдэд хариуцлага тооцож, алба хаагчдаас уучлал гуйлгуулна 7 цаг 30 минутын өмнө Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг сануулав 8 цаг 1 минутын өмнө Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо 8 цаг 17 минутын өмнө Цэргийн ангид болсон хүчирхийллийн талаар сайд Г.Сайханбаяраас тайлбар шаардаж байна 9 цаг 5 минутын өмнө АН-ын дотоод тэмцэл цаашид ч үргэлжилж магадгүй 9 цаг 40 минутын өмнө “Зулбасан” Засгийн газрын буурин дээр төрсөн Х.Баттулгын засаглал 10 цаг 50 минутын өмнө Нийслэлийн санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, татвартай болгоно 10 цаг 58 минутын өмнө Хууль бусаар агнахаар тавьсан торонд орсон загаснуудыг нууранд нь буцаан тавьжээ 11 цаг 10 минутын өмнө Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяаг томиллоо 11 цаг 13 минутын өмнө С.Энхболд: Аймаг бүрд PCR шинжилгээний лаборатори байгуулна 11 цаг 17 минутын өмнө У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна 11 цаг 33 минутын өмнө П.Наранбаяр: Түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй 11 цаг 46 минутын өмнө
iИх уншсан
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон ... Прокурорын ярианы задлан буюу Сү.Батболдын эсрэг Баярцогт аж... Шүүгчийн эсрэг "гүйцэтгэх ажил" буюу Ерөнхийлөгчийн сонгуули... Б.Жавхлан: Ажлын байраа хадгалах нь “10 их наядын” төлөвлөгө... Ерөнхий сайдад Намын даргыг нь өгөх хэрэгтэй Чингис хааны тухай Хятад ба Оросын төрийн өчигдөр ба өнөөгий... "Автомашины үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартыг өөрчилс... “Зулбасан” Засгийн газрын буурин дээр төрсөн Х.Баттулгын зас... Х.Баттулгын сонгуулийн гол технологи нь Сү.Батболд уу? АН-ын дотоод тэмцэл цаашид ч үргэлжилж магадгүй Ашиг олдог мэргэн ухаан Чернобылийн хохирогчид Хонконгийн сонгуулийг хянах Бээжингийн төлөвлөгөө А.Бямбажаргал: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн дахин... Дээлээ сольсон 37 он "Монголд аялах Хятад иргэдийн урсгалыг нэмэгдүүлж, хил орчмы... ОХУ-аас хандивласан 20 мянган тун вакциныг Ерөнхийлөгч өөрий... Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга бүх боломжоо өөрөө алд... Х.Баттулга: Хэсэг бүлэг хүмүүсийг өөгшүүлж болохгүй Г.Сайханбаяр: Халагдсан цэргүүдэд хариуцлага тооцож, алба ха...
Top