x

Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ

Манай улс цар тахлыг дотооддоо алдаад сар ч хүрэхгүй хугацаанд халдварын найман голомтод 358 иргэн өвчлөв. Шинээр нэмэгдэж буй халдварын тоо 24 цагт 20, 30-аас буусангүй. Гэтэл өчигдрөөс эхлэн нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг “тавьж” явууллаа.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас өндөр эрсдэл бүхий 100 мянган иргэн 10 хоногт багтан аймгуудыг зорино. Хэдийгээр орон нутгийг зорих иргэдээс COVID-19 шинжилгээ авч байгаа ч бүрэн баталгаагүй. Халдварын нууц үе 14 хоног үргэлжилж, өвчилсөн хүмүүсийн 40 хувьд нь шинж тэмдэггүй илрэх тохиолдол олон. Мөн 2-3 удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрч байна. Нэг ёсондоо дүүрэг, хороо болгонд шахуу халдвар бүртгэгдээд буй 1.5 сая хүнээс 100 мянган хүнийг эрүүл бүс рүү явуулж байгаа нь аз туршсан хэрэг болж буйг УОК ч хүлээн зөвшөөрч байгаа.

Орон нутаг руу буцах, нийслэлд ирэх иргэдийн асуудлыг УОК бараг сарын хугацаанд ярьж хойшлуулах зуур зохион байгуулалтын бэлтгэлээ давхар базаасан гэж ойлгож байгаа. Гэтэл иргэдээс шинжилгээ авах цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шинжилгээний хариуг цахимаар тараах зэрэг асуудал нэг л жигдэрч өгсөнгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу шинжилгээ өгүүлэхээр явуулах, нэг гэр бүлийн хүмүүсийг өөр өөр цэгт хуваарилах, 119 сайт гацах зэргээр чирэгдэл үргэлжилсээр байна. Тэгвэл өчигдөр эхэлсэн орон нутгийн иргэдийн цуваа мөн л нарийн зохион байгуулалт шаардаж эхэллээ.

АТҮТ-өөс өгсөн мэдээллээр хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагаас эхэлсэн. Хоёр өдөрт 21 цэгт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн бүртгүүлжээ. Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бол нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо өчигдрийн  байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байснаас биднийг “Тэнгэр плаза” төв дээр өчигдөр өдрийн 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэлд зорчиж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Нийтийн тээврийн хувьд Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван цэгээс явж байгаа юм. Харин халдвар гарсан Архангай, Сэлэнгэ, стратегийн чухал бүс болох Өмнөговийн хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. 

Аймгийнхаа автобусанд амжиж суух хүмүүс ачаа бараатайгаа цугларчээ. Нэг автобусанд 40 хүн суух бөгөөд цаг тутам 10 машин гаргахаар төлөвлөсөн байна. Иргэдийг харьяа чиглэлийн автобусандаа суух хүртэл цагдаагийн алба хаагчид хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах бол автобус хаалгаа хааснаас хойш зорьсон газраа хүрэх хүртэл иргэдийн ухамсарт найдахаас аргагүй болов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт зорчих иргэдэд зориулсан түр журам гарган автобусанд байрлуулж иргэдийн сөрөг бичигтэй шинжилгээний хариу, тасалбар, бичиг баримтыг тулган автобусанд суулгаж байгаа юм.

Тухайлбал, түр журамд “Амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг хоёр цаг  тутам солих, бусад зорчигчтой ярихгүй байх, замд идэх хоол хүнсээ хийх хогийн уут бэлтгэх, хог шүлс, цэрийг ил задгай хаяхгүй байх”-ыг дурджээ. Иргэдийг орон нутагт очих хүртэл нь нэгдсэн журмаар буулгах юм. Харин автобусанд жолоочоос өөр төрийн хяналт явахгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ эгзэгтэй цаг үед хүн бүр өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахын тулд бие биедээ хяналт, шаардлага тавих үүрэг хүлээж байна. Бусдын буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрөх, зургийг нь дараад сошиалд оруулж шүүмжлэх биш дор бүр нь шаардлага тавьж таслан зогсоох учиртай. Мөн аймаг орон нутагтаа очсон даруйдаа гэрийн 14 хоногийн тусгаарлалтаа чанд сахин мөрдөх ёстой. Энэ бол зүгээр нэг өнгөцхөн хандаад өнгөрөх биш гурван сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах баталгааны асуудал юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top