Цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад "Хост" констракшн компани амны хаалт хандивлав.
Хост констракшн компанийн захирал Б.Алтангэрэл нийт 7777 ширхэг маскийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд өчигдөр хүлээлгэн өгчээ.
Тэрээр коронавируст цар тахлын халдвараас нийслэлийн иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Нийслэлийн онцгой комисс, төрийн албан хаагчдад Хост констракшн компанийн нийт ажилтнуудын сэтгэлийн үгийг дамжуулжээ.