x

Экспорт долоо хоногийн дотор 71 хувиар буурчээ

Өнгөрөгч долоо хоног буюу арваннэгдүгээр 23-29-ний хооронд хийгдсэн экспорт, импортын мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулжээ.

Экспорт 2020 оны арваннэгдүгээр 23-29-нд 81.6 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 202.5 сая ам.доллар буюу нэг долоо хоногийн хугацаанд 71.3 хувиар буурчээ.

Түүхий эдийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал,

  • Нүүрс- 297.9 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 148.2 мян.тонн буюу 99.1% өссөн
  • Төмрийн хүдэр- 108.2  мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 86.9 мян.тонн буюу 44.5%  буурсан
  • Зэсийн баяжмал- 22.8  мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 0.4 мян.тонн буюу 1.9%  буурсан аж.

Оны эхнээс харвал нийт экспорт 5.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 19.8%-аар буурсан үзүүлэлттэй байна. 

Түүнчлэн хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрөгч долоо хоногт бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-аар буурсан байна. Үүнээс нүүрс,

  • Гашуунсухайтаар 1,635 машин гарч 54.6%,
  • Шивээхүрэн 1,416 машин гарч  48.4%,
  • Замын-Үүд 49 машин гарч 69.0%,
  • Ханги 16 машин гарч 8%-аар тус тус буурчээ.

Мөн зэсийн баяжмал 17 машин гарч 4.6%-аар буурсан бол төмрийн хүдэр Ярантаар 0 машин гарч 100%, Хангиар 20 машин гарч 71.4%-аар мөн буурчээ. 

Импортын тухайд 2020.11.23-29-ний байдлаар 86.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.29 сая ам.доллароор буюу 4.72%-аар буурсныг мөн мэдээлэв.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:

  • Хүнсний бүтээгдэхүүний импорт 2.4 сая ам.доллар буюу 23.4 хувь,
  • Автомашин, машин техникийн импорт 1.8 сая ам.доллар буюу 7.1 хувь, 
  • Бусад барааны импорт 0.8 сая ам.доллар буюу 3.3 хувиар өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 9.2 сая ам.доллар буюу 29.1 хувиар буурчээ.

Суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 800 ширхэг буюу 90.1 хувь, ачааны автомашины тоо хэмжээ 88 ширхэг буюу 40.4  хувиар тус тус буурчээ.

Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,852.7 тн буюу 26.3 хувиар өссөн бол автобензиний импорт 1,085.7 тн буюу 5.9 хувиар буурсан байна.

Хүснэгт 1. Автомашин, бензин, дизель түлшний импорт

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:

  • цагаан будаа 17.9 тн буюу 2.9 хувь,
  • тахиа гахайны мах, өөх 45.8 тн буюу 21.3 хувь,
  • жимс 4.7 тн буюу 1.2 хувь,
  • ургамлын тос 16.8 тн буюу 2.3 хувь,
  • элсэн чихэр 756.3 тн буюу 72.0 хувиар өсч импортод давамгайлжээ.

Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү 8.8 тн буюу 3.7 хувь, өндөг 3.0 сая.ш буюу 83.3 хувь, улаанбуудай 529.8 тн буюу 100 хувь, улаанбуудайн гурил 66.7 тн буюу 100 хувь, хүнсний ногоо 890.6 тн буюу 73.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top