x

Ядуу байх тусам удирдахад амар

1995 онд Дэлхийн банк Монгол улсын ядуурлын түвшний албан ёсны анхны судалгаа хийсэн юм. 25 жилийн тэртээ манай улсын ядуурлын хэмжээ 35 хувьтай байсан талаар тэрхүү тайланд дурдагджээ.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд ядуурал буурав уу?

Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан “Ядуурлын дүр төрх-2018” тайланд манай улсын  ядуурлын түвшинг 28.4 хувьд хүрсэн гэх тооцоо хийжээ. Энэ нь Монгол улсын 3.2 сая иргэний 904 мянга нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтаж байгааг илтгэн харуулж байна. Тус тайланд өдөрт 1.9 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа иргэнийг ядуу гэж тооцох аргачлалыг ашигласан аж.  Ийнхүү 25 жилийн хугацаанд ядуурал цөөн хэдэн хувиар буурсан мэт харагдаж байгаа боловч ядуу иргэдийн тоо огцом өссөн харамсалтай мэдээ бидний өмнө байна. Энэ үзүүлэлт дэлхийн бусад улс оронд ямар байна вэ? Хөгжлийн түвшнээрээ манайхтай төстэй Шри-Ланкад 2016 оны байдлаар ядуурлын түвшин 4.1 хувь, Арменид 2017 оны байдлаар 25.7 хувьтай байна. Тэгэхээр манай улсын ядуурлын хэмжээ бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад өндөр байгаа ажээ.

Харин энэ хугацаанд Монгол улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

20 орчим жил гэдэг бол Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Хятад зэрэг Азийн орнууд үсрэнгүй хөгжихөд хангалттай хугацаа байв. Манай улсад Таван толгой, Оюу толгой, Нарийн Сухайт, Цагаан суварга, Төмөртэй, Хөшөөт… зэрэг уул уурхайн ордууд нээгдэж, монголчууд “үүц” рүүгээ ханцуй шамлан орсон. Байгалийн баялгаа түргэн хугацаанд эргэлтэд оруулж “улс баян, иргэд ажилтай” болно гэх уриа бидний тархийг “сайтар” угаасан. Иргэд ч итгэсэн. Гэвч...

1995 онд Монгол улсын ДНБ 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 13 тэрбум ам.долларт хүрч бараг 9 дахин нэмэгджээ. Ирэх жил арван гурван их наяд төгрөгийн төсвийн орлого төсөвлөж байгаа Монгол улс 1995 онд ердөө 144.5 тэрбум төгрөгийн орлогыг төсөвтөө цуглуулдаг байж. Өнөө цагийн төрийн нэг агентлагийн даргын захиран зарцуулах мөнгөөр Монгол улс бүтэн жилийн хугацаанд цалин, тэтгэврээ тавьж, цагдаа цэрэг, сургууль цэцэрлэгээ ямар нэгэн асуудалгүй ажиллуулж дөнгөж байсан байх юм. Ийнхүү манай эдийн засаг танигдахгүй болтлоо томорч өөрчлөгджээ.

Аливаа улсын эдийн засаг өсөж байвал ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурдаг жамтай. Харамсалтай нь, манай улсад ийм зүйл огт ажиглагдсангүй. Харин ч иргэд нь ядуу тарчиг амьдралдаа дасаж дөжрөөд энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болчихож. Монголын төр уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлтийг шинэ ажлын байрыг дэмжих зорилгод бус,  харин халамж хэлбэрээр тараах болсноор хөдөлмөр эрхлэлтийг боомилж, ард иргэдээ ажилгүйдэл, ядуурал руу түлхэж байгааг ч анзаарахаа больсон байна. 2021 онд улсын төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийн 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая 655 мянган иргэн хүртэхээр хүлээж байна. Энэ нь халамж хавтгайрч, хяналтаас гарсны бодит жишээ юм. Бэлэн мөнгө тарааж, ядуурлаас гарсан улс дэлхий, нийтэд байхгүй билээ.

Үүнээс гадна, баялгийн тэгш бус хуваарилалт нь ядуурлыг улам бүр дэвэргэж байна. Хөгжилтэй орнуудад дундаж давхарга нийт хүн амынх нь 80 хүртэл хувийг эзэлдэг. Гэтэл манай дундаж давхарга ядуу бүлэг рүү унахад тун ойрхон бөгөөд ердөө 30 орчим хувьд хүрэхгүй байгаа статистик үзүүлэлт бий.

Өөр нэг жишээ авъя. Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс экспортолж 10 мянган доллараар борлуулалт хийж байв. Харин 2019 онд 36.6 сая тн нүүрсийг 3 тэрбум 74 сая ам.доллараар борлуулжээ. Энэ нь бараг 9 их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний хөрөнгөөр 200 мянган өрхийг шинэ байранд оруулах томоохон бүтээн байгуулалт хийж болно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот утаа гаргах яндангүй болно гэсэн үг. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр бодвол 60 сая толгой хонь, ямааны үнэ хүрнэ. Энэ нь ганцхан жилийн хугацаанд  Монгол улсын нийт малыг бараг шахам худалдаад авчих хэмжээний гадаад валютыг уул уурхайн нэг бүтээгдэхүүний экспортоос олж байна гэсэн үг. Гэтэл энэ их хөрөнгө мөнгө юунд зарцуулагдаж байна вэ? Гаднаас олж буй валют нэмэгдэх хэрээр иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдсэн үү, иргэд байгалийн баялгаас тэгш эрхтэйгээр хүртэж чадаж байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш ажээ. Харин үйлдвэрлэл хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэх аваас ажилгүйдэл буурч, өрхийн орлого нэмэгдэж иргэн бүр  үр шимийг нь мэдэрч таарна. Харин уул уурхайн асар их орлогын дийлэнх нь хөрөнгө оруулагч, “гарын үсэг” зурдаг эрх мэдэлтэн эсхүл нам дамнасан цөөхөн гэр бүлийнхэнд ногдож иржээ. Улсын эдийн засаг нь өсөөд байхад иргэд нь улам ядуураад байгаагийн учир ийм л энгийн.

Орлогын тэгш бус байдал гэдэг эдийн засгийн хямралаас ч  аюултай гэдгийг зарим хүмүүс гадарлахгүй байгаа бололтой. Энэ үзүүлэлт ихсэх тутам нийгэмд үзэн ядалт, дургүйцэл нэмэгдэж, улмаар үймээн самуунаар төгссөн жишээ олон бий.

“Ядуурлын дүр төрх-2018” тайлан гаргах үеэр Дэлхийн банкны эдийн засагч Икүко Уочи:  “Монголд ядуурлын улаан шугамд ойрхон байгаа хүн амын тоо өндөр байна. Макро эдийн засгийн байдал хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, нийтийн эрүүл мэнд муудвал дээрх хүмүүс ядуурал руу  гулсан орох магадлал өндөр байна” гэж ярьж байжээ.

Цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ цаг үед гадаадын шинжээчийн сэрэмжлүүлж байсан эрсдэлүүд амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Ажилгүй, орлогогүй болох аваас доод давхарга руугаа ороход бэлэн байгаа дундаж давхаргын хагас сая иргэн ийнхүү ядуусын эгнээнд шилжиж эхэллээ. Хэдийгээр албан ёсны статистик тоо гараагүй боловч ядуу иргэдийн тоо 1.5 саяыг давсан гэж тооцож болохоор болжээ. Одоо Монголын “гурван хүн тутмын нэг нь ядуу” гэсэн үг хэдийн хуучирч, хоёр хүн тутмын нэг нь ийм аюулд өртөөд зогсохгүй, цаашид энэ тоо эрчимтэй өсөх нь тодорхой болчихлоо.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.82.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.82.149)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.76.199)
    Хулгайч чин муу мэдээ вэ
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 8 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 5 цаг 13 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 5 цаг 16 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 5 цаг 20 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 5 цаг 23 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 5 цаг 28 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 5 цаг 38 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 5 цаг 47 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 9 цаг 17 мин Месси 80 мянган евро хандивлажээ 9 цаг 48 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 58 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 58 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 3 мин Дайн өөрчлөгдсөөр байна 10 цаг 18 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 10 цаг 24 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 11 цаг 12 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top