Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсон.
Нутаг руугаа буцах хүсэлтэй иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдах бөгөөд ингэхдээ 119.mn сайтад нэвтэрч, шинжилгээ өгөх хаягийн мэдээллийг авах юм байна.
Иргэд түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ буй PCR шинжилгээ өгнө. Хариу 6-8 цагийн дараа гарах бөгөөд шинжилгээний хариуг 119.mn сайтаас харна.
Иргэд орон нутагт зорчихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгөх ёстой. Хариугаа аваад орон нутагт зорчихгүй удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзнэ. Мөн шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор орон нутагтаа очсон байх ёстой.
Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна.