x

Сараагийн түүх олон хүчирхийллийг даван туулагчийг төлөөлж байна

Жендэрт суурилсасн хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үргэлжилж байна.

Хувь хүний нууцыг чандлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.


Төрсөн нутаг Хөвсгөл аймгаасаа Улаанбаатар хотод анх ирэхдээ, Сараа итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, сэргэлэн залуу бүсгүй байлаа. Гэрийнхэн дотроосоо их сургуульд суралцаж байгаа эхний хүн байсан учраас эл амжилтаараа бахархахын сацуу гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, итгэлийг нь алдахгүй гэсэн багахан дарамтыг бас мэдэрч байв. Сараа сургуульдаа явж завгүй байхын зэрэгцээ нийслэл хотын түмэн сонголт, мянган боломжийг үзээд гайхан догдолж байлаа. Гэвч Сараа өдөр бүр төрсөн нутгаа санагалзаж байсан юм. Хот төрсөн нутаг шиг нь санагдахгүй л байлаа. Хотод сургуулийн багшаар ажилд орж, өөрийн гэсэн амьдрах газартай болсон ч гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байв. Хэд хэдэн удаа болзоонд явж үзсэн ч огт өөр гаралтай, нийтлэг үнэт зүйлгүй хүнтэй сэтгэлээ нээж харилцаж чадахгүй байжээ.

Төрсөн нутгаа санагалзсан сэтгэл нь адилхан байсан учраас Хөвсгөлөөс ирсэн Болдоо гэдэг залуутай танилцсан даруйдаа ойлголцож, үерхэж эхэлжээ. Эхнэр нь нас барж, нялх хүүхдээ ганцаараа өсгөх болсон тэр үед Болдоо Сараатай танилцсан байна. Болдоогийн амьдралын нөхцөл байдал тун эмзэг байсны дээр Сараагийн нэгэн адил төрсөн нутгаа санан бэтгэрч байсан учраас Болдоо Сараа хоёр бүр дотносох болжээ. Сараа Болдоотой хамт амьдарч, хүүхдээ өсгөх хариуцлагыг нь хуваалцана гэдэгтээ итгэлтэй бөгөөд бэлэн байсан байна. Анх уулзсанаасаа хойш хэдхэн сарын дараа Сараа Болдоо хоёр гэрлэж, Хөвсгөл дэх төрсөн нутаг руугаа хамтын амьдралаа зохиохоор явжээ.

Харамсалтай нь амьдрал тэдний санасан шиг хялбар байсангүй. Боловсролын дипломтой байсан ч Болдоо ажил олох гэж нэлээн зүдэрч байв. Харин Сараа гэртээ үлдэж, хүүхдээ асрах болжээ. Амьдралын энэ хэцүү байдлыг даван туулахад бэлэн биш байсан нь Болдоог архи ууж эхлэхэд хүргэж, төд удалгүй Сараагийн мэддэг байснаас огт өөр хүн болж хувирч эхэлсэн байна. Хүүхдээ арай чүү тэжээх хэмжээнд амьдарч байсан учраас Сараа ажил хайж эхэлжээ. Болдоо Сарааг гэртээ байх хэрэгтэй гэж ятгаж байсан ч Сараа ажил хийж эхэлсэн байна.

Чухам л Сараа ажил хийж эхэлсэн энэ үед хүчирхийлэл эхэлжээ.

Болдоо Сарааг хардаж эхэлсэн бөгөөд эцэстээ цохиж, зодож эхэлжээ. Сараагийн доторх хүсэл мөрөөдлөөр дүүрэн Улаанбаатар хотод ирж байсан итгэл төгс залуу бүсгүй байхгүй болсон байлаа. Сараа айдсаар дүүрэн амьдарч, хүчирхийлэгч нөхрөөсөө зугтах боломжгүй гэдэгт бүрэн итгэсэн байсан юм. Хийсэн сонголтдоо өөрийгөө буруутгах болж, өөрийн муугаас л ингэж амьдарч байна гэж ташаа бодох болжээ. Зарим үед амиа хорлох тухай хүртэл бодол төрж байсан ч хүүхдээ хайрлах хайр нь дийлж байсан учраас тэр бодлоо орхин бэрхшээлээ даваад гардаг байв. Хүүхдээ дахиад жаахан том болтол нь хүлээж байгаад дахин ажил хайж эхэлсэн байна. Гэвч бие давхар болсноо мэдсэнээр энэ төлөвлөгөө нь нуржээ. Итгэл найдвараа алдахын оронд Сараа шинэ төрөх хүүхэд нь Болдоотой харилцах харилцааг нь сайжруулна гэж итгэж байлаа. Гэвч ер тийм зүйл болсонгүй.

Хүчирхийлэл өдөр өнгөрөх бүрд дордож, сүүлдээ аргаа барсан Сараа цагдаа дууддаг болсон ч, мөрдөн шалгах ажиллагаа эцсээ хүртэл үргэлжилдэггүй байжээ. Гэхдээ нэг өдөр хүчирхийлэл тэвчихийн аргагүй цэгт хүрэх үед Сараа түүний тэвчээр энд хүрээд дуусч байгааг ухааран цагдаагийн газарт очиж, Болдоогийн үйлдлүүдийн мөрөөр мөрдөн шалгуулахаар өргөдөл гаргасан байна. Үүний дүнд цагдаагийн газраас ГБХ-ийн асуудал хариуцсан цагдаа Болдоогийн гэр бүлийг шалгаж, эрсдэлийн нөхцөл байдлыг нь өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн учраас Сарааг хоёр хүүхдийнх нь хамт Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх нь төслийн шугамаар 2018 онд Хөвсгөл аймагт байгуулагдсан ЖСХ-ийн даван туулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвд (НЦҮТ) аваачсан байна. НЦҮТ-д байрлаж, аюулгүй байдлаа хамгаалуулахын зэрэгцээ төрөл бүрийн үйлчилгээ авах болсноор Сараагийн итгэл найдвар дахин сэргэж эхэлжээ. Тэрбээр хүчирхийлэлтэй харилцаандаа цэг тавьснаар амьдрал нь тайван болж, сэтгэл санаа амарсан бөгөөд төвийн ажиллагсдын зүгээс үзүүлсэн олон үйлчилгээний үр дүнд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн цэгнэх боломжтой болсноор гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгөх шийдвэрийг гаргасан байна. Үүний дүнд хүүхдүүдтэйгээ хамт үргэлжлүүлэн өөрийн хүчээр амьдрах боломжтой болжээ.

Сараа хоёр хүүхдээ ганцаараа өсгөж чадах эсэхдээ үе үе эргэлзэж байсан ч НЦҮТ-өөс дэмжлэг авсны хүчинд өөртөө итгэх итгэл нь сэргэсэн юм. Төвд байх хугацаандаа ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд суухын хажуугаар бие сэтгэлийн гэмтлээ эдгээж, нөхөн сэргээж чадсан бөгөөд амьдрах ухааны чадавхаа сэргээхэд нь туслах дэмжих бүлгийн уулзалтуудад ч суужээ. Сараа мөн үнэгүй хууль эрх зүйн зөвлөгөө авч байсан бөгөөд нөхөн сэргэх үйл явцад нь туслах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байсан байна.

Сараагийн түүх хүчирхийллийн олон даван туулагчийн түүхийг төлөөлж чадна. ЖСХ, тэр дундаа дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэл нь даван туулагчдыг хяхаж, өөрийн давуу тал хийгээд үнэ цэнийг олж харж чадахааргүй харанхуйд түгжиж, улмаар хүчирхийллээс өөрийн хүслээр салахад нь саад болдог. Дотны хамтрагчийн зүгээс үйлдэгддэг хүчирхийлэл нь зөвхөн бага орлоготой гэр бүлд эсвэл боловсрол муу хосуудад тохиолддог гэсэн түгээмэл буруу ойлголт бий. Гэхдээ бодит байдал дээр, хүчирхийллийг Болдоо шиг дээд боловсролтой хүмүүс хүртэл үйлдэх эсвэл хохирогч нь болох боломжтой юм.

Дотнын хамтрагчийн зүгээс үйлдэх хүчирхийллийн уг шалтгаан нь нэг нь нөгөөгөө хүчирхийллээр хянаж өөрийн эрхшээлд оруулах замаар хүссэнээрээ удирдахыг зорьдог эрх мэдлийн тэнцвэргүй байдал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаарх нийгмийн сөрөг итгэл үнэмшил, жендэрийн хэвшмэл буруу ойлголт (стереотип), мөн аливаа хүний жендэр болон хүйсийн талаарх сөрөг хандлага болон буруу ойлголт байдаг.

Сараа, Болдоо хоёрын харилцааны хувьд, энэ бүх шалтгаан архидан согтууралт, ядуурал болон ажилгүйдлээр хурцадсан байна.

НЦҮТ-ийн үйлчилгээ болон дэмжлэгийн ачаар Сараа өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлээ эргүүлэн олж авсан юм. Сараа ур чадвараа хөгжүүлэх урам зоригтой болсноос гадна, хамгийн гол нь, өөртөө итгэлтэй болсон байна. Өөрийн шаргуу зүтгэл болон ойр тойрны хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр ийн чадавхжсан байдлаа Сараа алдалгүй хадгалах нь тун чухал. Ялангуяа НЦҮТ-ийн хууль эрх зүйн дэмжлэгтэйгээр нөхрөөсөө салахдаа хоёр хүүхэддээ орон байрыг нь авч үлдэж чадсан нь тэднийг амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд чухал түлхэц болсон. Сараа одоо өөрийн байранд хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд аймгийнхаа нэгэн албан газарт бүтэн цагийн ажилтай болжээ.

Ажлын эхний өдрөө л гэхэд Сараа анх Улаанбаатар хотод гэрэлт ирээдүйгээ бүтээхээр ирж байсан залуу бүсгүй байсан үеийнхтэйгээ нэгэн адил догдлол, итгэл найдварыг мэдэрч байлаа.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

НҮБ-ын Хүн амын сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 33 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 39 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 44 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 51 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 58 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 3 цаг 48 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 4 цаг 7 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 4 цаг 13 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 4 цаг 20 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 4 цаг 27 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 4 цаг 52 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 5 цаг 2 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 5 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 5 цаг 18 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 5 цаг 25 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 5 цаг 56 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 6 цаг 31 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 7 цаг 35 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 20 цаг 49 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 22 цаг 6 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top