x

"Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой комисс “Шуурхай штаб” байгуулан өдөр бүр тодорхой цагуудад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн цар тахлын тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон. Улмаар 118 шинжилгээний төвийг байгуулан түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59.346 иргэнд хийж, Улаанбаатар хотод 2020 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 63 тохиолдол батлагдан эмчлэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 30 тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна.

Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй бүх автобусанд дундын болон эцсийн зогсоолуудад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж буй. Мөн зорчигч иргэдийн хоорондын зай, суудлын тоог тогтоож, амны хаалтыг зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан тогтмол хяналт тавиж ажиллаж байгаа юм.

Түүнчлэн ойрын болон дам хавьтлын байр, өрөө тасалгааны нийт 1 сая 760 мянган метр квадрат талбайд голомтын эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон урьдчилсан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ.

Мөн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн болон авто замын хөдөлгөөнийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг нэвтрүүлэн, өнөөдрийн байдлаар 17 мянган тээврийн хэрэгсэлд тодорхой цагуудад замын хөдөлгөөнд QR кодоор оролцох боломжтой болоод байна.

"Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой"

Нийслэлийн удирдлагын зүгээс коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцөд хяналт тавьж судалгааг гарган ажиллаж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа аж.

Улмаар нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлэн, өрхийн хэрэгцээний хүнс болон хүйтний улиралд түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан, 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоор төлөвлөж 4150 өрхөд олгоод байна.

Мөн орон гэргүй 248 иргэнийг тогтоож, 169 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай  төв болон түр байршуулан үйлчилгээ үзүүлдэг зургаан төрийн бус байгууллагад хүргэжээ. Тэдгээр иргэнд шинжилгээнд хамруулан, амны хаалт, ариутгалын бодис материал, хоол хүнсээр хангах ажлын зохион байгуулсан.

Цаашид коронавирусийн халдварыг таслан зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top